Хайх

Феминистүүдэд зориулсан англи хэл дээрх 5 подкаст

Феминистүүдэд зориулсан англи хэл дээрх 5 подкаст

Хүчирхэг эмэгтэйчүүдийн анхааралд

Text: Бюро 24/7


Зураг:

Бид яг одоо подкастын алтан үед амьдарч байгаа гэж хэлж болно. Замын түгжрэлд зогсохдоо, гэрээ цэвэрлэхдээ эсвэл нүдээ амраан алжаалаа тайлахдаа гээд ямар ч үед цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, мэдлэгийнхээ хүрээг тэлэх боломжийг олгодог подкаст нь цагийн эрхээр улам бүр түгээмэл үзэгдэл болж байна. Бид өмнө нь загварын тухай ярилцах шилдэг подкастуудыг онцолж байсан бол одоо нийгмийг өөрчилж буй хүчирхэг, хараат бус эмэгтэйчүүдэд зориулсан таван подкастыг нэгтгэлээ.

Call Your Girlfriend
линк

Сэтгүүлч Энн Фридман ба бизнес эрхлэгч Амината Соу нар эртний найзууд юм. Тэд подкастынхаа үеэр сүүлд тохиолдсон сонин сайхан, АНУ-д болж буй онцлох үйл явдлууд мөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хэрхэн тэмцэх талаар ярилцдаг. Бүсгүйчүүд орчин цагийн чухал сэдвүүдийг хөндсөнөөр сонсогчдод маш гүн сэтгэгдэл үлдээж чаддаг байгаа.


The Periodical
линк

Сарын тэмдгийн тухай ярилцдаг энэхүү подкаст нь энэ сэдвийн эргэн тойрон дахь ичгүүрийг арилгах зорилготойгоос гадна эмэгтэйчүүдэд тустай олон зөвлөгөө өгнө.


The History Chicks
линк

Өнгөрсөн үеийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн түүхийг өгүүлдэг энэ подкастаас та эрч хүч, урам зориг авах болно. Алдартай жүжигчид, бизнес эрхлэгчид, яруу найрагчид, эрдэмтэд гээд олон талт хүмүүсийн амжилтын түүхийг сонсохыг хүсвэл яг одоо бүртгүүлээрэй.


Girlboss Radio
линк

Girlboss вебсайтын гаргадаг энэхүү подкаст нь амаргүй зам туулсны эцэст амжилтад хүрч чадсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн талаар өгүүлнэ.


How to Be a Girl
линк

Энэхүү подкастыг трансжендер охиноо өсгөж буй ганц бие ээж хөтөлдөг юм. Түүний охин гурван настайдаа өөрийн хүйсийг ухаарсан бөгөөд охин зургаан нас хүрэх үед уг подкастыг эхлүүлсэн байдаг. Харин одоо охин 11 нас хүрсэн байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх