Хайх

Huawei Leica брэндийн супер камертай P30 Pro ба P30 ухаалаг утаснууд танилцууллаа

Huawei Leica брэндийн супер камертай P30 Pro ба P30 ухаалаг утаснууд танилцууллаа

Ухаалаг утасны камерыг шинээр тодорхойлж байна

Text: Бюро 24/7


Өчигдөр Парис хотноо Huawei брэнд шинэ үеийн P30, P30 Pro ухаалаг утаснуудаа танилцуулсан байна. #Rewritetherules буюу "дүрмийг шинээр тодорхойл" гэх уриан дор зохион байгуулагдсан уг арга хэмжээний үеэр тэд ухаалаг утасны камерт "хувьсгал" хийж буйгаа зарласан юм. Тодруулбал шинэ P30 Pro загварт 40MP өргөн өнцгийн линз, 20MP ультра өргөн өнцгийн линз, 8MP телефото линз болон "Time of Flight" (ToF) системтэй Leica Quad загварын камер суулгаж өгчээ. Мөн шинэ ухаалаг утасны дүрсийг тав дахин татаж томруулдаг "SuperZoom" линз гайхшруулж байгаа юм. Харин P30 загварт ToF камер байхгүй ч 32MP селфи камераар тоноглосон байна.

Шинэ утаснууд камераас гадна цэнэглэх супер үйлдлээрээ онцгойрчээ. Тухайлбал P30 утас асар хурдан буюу 30 минутын дотор 70% хүртэл цэнэг авах чадвартай болсон бол P30 Pro загвар нь зөвхөн ухаалаг утас төдийгүй чихэвч, шүдний сойз, компьютерын гар ба бусад (Qi модультой) төхөөрөмжүүдийг цэнэглэх үйлдэлтэй болсон байна.

P30 Pro загварт 6,47 инчийн OLED дэлгэц суулгаж өгсөн байна. Тэгвэл P30 загвар нь арай авсаархан буюу 6,1 инчийн OLED дэлгэцтэйгээр бүтээгджээ. Үнийн хувьд Huawei P30 Pro загвар нь 1,125 ам.доллараар худалдаанд гарах бол P30 стандарт загварыг 900 ам.доллараар авах боломжтой.'

цааш үзэх