Хайх

Hyundai эвхэгддэг цахилгаан скутерийн туршилтын загварыг танилцууллаа

Hyundai эвхэгддэг цахилгаан скутерийн туршилтын загварыг танилцууллаа

Илүү аюулгүй, илүү хөнгөн цахилгаан скутер

Text: Buro.Mongolia


Hyundai Motor компани эвхэгддэг цахилгаан скутерийн туршилтын загварыг танилцууллаа. Уг скутерийн концепц анх 2017 оны CES үзэсгэлэн яармаг дээр танилцуулагдаж байсан юм. Асар хөнгөн атлаа хурдтай энэхүү скутерийн дээд хурд нь 19 км/цаг хүрэх чадвартай ба ердөө 7.7 кг жинтэй ажээ. Түүнчлэн RWD буюу хойд дугуйн хөтлөгчтэй учир илүү аюулгүй, илүү тогтвортой байх болно гэдгийг онцлоод байгаа юм. Харин цэнэглэлтийн хувьд Hyundai болон Kia компанийн автомашинд суурилуулан цэнэглэж болохуйц байдлаар загварчилжээ.

Hyundai Motor компанийн роботикийн багийн ахлах Дон Жин Хюн "Бид хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралыг аль болох амар хялбар болгохыг хичээж байна. Мөн бидний танилцуулж буй цахилгаан скутер хотын ачааллыг бууруулахын сацуу дулаан ялгаруулалтыг багасгах болно" хэмээн ярьсан юм. Одоогийн байдлаар скутер хэзээ худалдаанд гарах болон ямар үнэтэйгээр худалдаалагдах тухай мэдээлэл тодорхойгүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх