Хайх

Instagram дахь шинэчлэлтүүд: Бусдын постыг share хийх боломжтой боллоо

Instagram дахь шинэчлэлтүүд: Бусдын постыг share хийх боломжтой боллоо

Instagram өнөөдөр хоёр шинэчлэлтээ танилцууллаа

Text: Бюро 24/7


Зураг:
Зураг:

Instagram-aac бусад ихэнх олон нийтийн сүлжээнд бусдын нийтлэл, зургийг share хийн, бусдад түгээх боломжтой билээ. Тэгвэл одоо Instagram-д бусдын нийтэлсэн зургийг өөрийн Stories хэсэгтээ share хийх боломжтой боллоо. Үүний тулд нийтлэгдсэн зургийн дор байрлах цаасан онгоц хэлбэрийн товчлуур дээр дарах хэрэгтэй ба ингэснээр тус зургийг 'Stories-доо нэмэх' гэсэн сонголт гарч ирэх юм. Гэхдээ зөвхөн public тохиргоотой хэрэглэгчдийн зургийг share хийх боломжтой байна.Instagram дахь шинэчлэлтүүд: Бусдын постыг share хийх боломжтой боллоо (фото 1)

Харин хоёр дахь шинэчлэлт нь Usage Insights буюу хир хугацааг Instagram-д өнгөрөөж байгааг тань харуулах тохиргоо юм. Instagram-ийн үүсгэн байгуулагч Кевин Систром Twitter хуудаснаа "Онлайнд хүмүүс цагаа хий дэмий үрэх нь ихэссэн. Харин олон нийтийн сүлжээ үүнд хариуцлагатай хандах хэрэгтэй" хэмээн жиргэжээ.

Дээрх хоёр шинэчлэлт одоогийн байдлаар зөвхөн Android үйлдлийн систем дээр хэрэгжиж эхэлсэн ба ирэх долоо хоногоос iOS дээр нэвтрэхээр боллоо.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх