Хайх

Instagram хамгийн олон дагагчтай моделиудыг нэрлэлээ

Instagram хамгийн олон дагагчтай моделиудыг нэрлэлээ

Кендалл Женнер тэргүүлж байна

Text: Бюро 24/7


Зураг:

Instagram олон нийтийн сүлжээ хамгийн олон дагагчтай хуудсуудын талаар нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэдний дэлгэсэн мэдээллээс харахад загварын салбартай холбоотой хуудсууд хэрэглэгчдийн дунд эрэлтээрээ гуравдугаарт жагсаж байна. Тодруулбал Instagram олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй шинэ мянганыхны бараг тал хувь нь загварын брэнд, дизайнер, моделиудын хуудсыг дагадаг гэнэ.

Мөн судалгааны үр дүнгээс харахад энэхүү аппыг ашиглахад 25-аас доош насны хэрэглэгчид өдөрт хамгийн багадаа 32 минутыг зарцуулдаг бол 25-аас дээш насныхан ойролцоогоор 24 минутыг тус олон нийтийн сүлжээнд өнгөрүүлдэг байна.

Instagram-ын хамгийн олон дагагчтай загвар өмсөгчөөр Кендалл Женнер (87,6 сая дагачтай) тодорчээ. Түүний араас Их Британийн модель Кара Делевинь (41,1 сая) жагссан бол гуравдугаар байранд Жижи Хадид (38,4 сая) бичигдсэн байна.

Харин Gucci загварын ордны бүтээлч захирал Алессандро Микеле өөрийн дагагчидтайгаа хамгийн сайн харилцаа холбоог тогтоож чаджээ. Түүний постуудыг дагагчид нь хамгийн их үзэж, коммент бичиж, ерөнхийдөө маш идэвхтэй байдаг аж.

"Instagram загварын ертөнцийг илүү олон нийтэд хүртээлтэй болгож, хүссэн хүн бүрт энэ салбарын үйл явцыг ажиглаж, загварын шоуны эхний эгнээнд суух боломжийг олгосон" гэж Instagram аппын загвар хариуцсан захирал Ева Чен WWD сэтгүүлийн хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ.

Харин одоо загварын салбарын хамгийн эрэлттэй Instagram хуудсуудыг харцгаая:

Хамгийн олон дагагчтай моделиуд

Кендалл Дженнер @kendalljenner
Кара Делевинь @caradelevingne
Жижи Хадид @gigihadid
Белла Хадид @bellahadid
Эмили Ратаковски @emrata

Хамгийн идэвхтэй дагагчидтай дизайнерууд

Алессандро Микеле, Gucci @lallo25
Рианна, Fenty Puma by Rihanna @fentyxpuma
Хайдер Акерманн @h.a
Диана фон Фюрстенберг @therealdvf
Лакуан Смит @laquan_smith
Молли Годдард @mollymgoddard
Жон Гальяно @jgalliano
Айрис ван Херпен @irisvanherpen
Supreme @supremeny
Виржил Абло @virgilabloh

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх