Хайх

$6,000 үнэтэй Mac Pro, таблетад зориулсан үйлдлийн систем, караоке: Apple-ын танилцуулсан бүх зүйлс

$6,000 үнэтэй Mac Pro, таблетад зориулсан үйлдлийн систем, караоке: Apple-ын танилцуулсан бүх зүйлс

Apple WWDC 2019

Text: Buro.Mongolia


Apple компанийн Worldwide Developers Conference арга хэмжээ Калифорнийн Сан-Хосе хотод уламжлал ёсоор зохион байгуулагдлаа. Хөгжүүлэгчдэд зориулсан уг чуулганы үеэр тус компани хэд, хэдэн шинэ бүтээгдэхүүн танилцуулсан юм. Ингээд тэд яг юу танилцуулсныг илүү дэлгэрэнгүй харцгаая.

Apple TV

Apple компани Apple TV-д зориулсан tvOS 13 гэх шинэчлэгдсэн үйлдлийн систем албан ёсоор танилцууллаа. Ингэснээр Apple TV гэр бүлийн гишүүн бүрт тусгайлан зориулсан тохиргоотой болж байгаа юм. Өөр нэгэн сайхан мэдээ дуулгахад шинэчлэгдсэн хэрэглэгчид намраас эхлэн Apple TV-гээ ашиглан караоке үдэшлэг зохиож, Playstation, Xbox консоль тоглоомууд тоглох боломжтой болно!

Apple Watch

$6,000 үнэтэй Mac Pro, таблетад зориулсан үйлдлийн систем, караоке: Apple-ын танилцуулсан бүх зүйлс (фото 1)

Apple Watch-ын үйлдлийн систем шинэчлэгдсэнээр ухаалаг цагууд iPhone утаснаас улам бүр хараат бус болж байна. Тухайлбал хэрэглэгчид ухаалаг утас ашиглахгүй цагны програмыг шууд шинэчлэх боломжтой болжээ. Мөн зөвхөн ухаалаг цагт зориулсан олон төрлийн шинэ апп суулгах боломж бүрдсэн байна. Жишээ нь тооны машин болон аудио ном ашиглаж, дуу хоолойгоо бичлэг болгон хадгалж болно. Үүнээс гадна бүсгүйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг болон амьсгалыг нь ажиглаж, биеийн байдлыг нь хянана. Хамгийн чухал нь Apple хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулдаггүй гэдгээ мэдэгдсэн байна.

iOS 13

$6,000 үнэтэй Mac Pro, таблетад зориулсан үйлдлийн систем, караоке: Apple-ын танилцуулсан бүх зүйлс (фото 2)

Шинэ iOS 13 үйлдлийн систем Dark Mode буюу харанхуйн горимтой болсноороо онцлог байлаа. Энэхүү тохиргоог ашигласнаар iPhone-ы интерфейс бүхэлдээ бараан өнгөтэй болон хувирах юм. Мөн шинэ үйлдлийн системийн тусламжтай FaceID 30% илүү хурдан болж, апп руу нэвтрэх үйлдэл хоёр дахин хурдан болсон гэдгийг тус компанийн зүгээс мэдэгдэж байна. Мөн свайп хийж болдог товчлуур танилцуулснаар хэрэглэгч дэлгэцээсээ хуруугаа огт салгалгүй текст бичиж болох юм.

iPad-д зориулсан iPadOS

$6,000 үнэтэй Mac Pro, таблетад зориулсан үйлдлийн систем, караоке: Apple-ын танилцуулсан бүх зүйлс (фото 3)

Арга хэмжээний үеэр харуулсан хамгийн сонирхолтой зүйлсийн нэг нь таблетад зориулсан бие даасан үйлдлийн систем байлаа. Энэхүү үйлдлийн системийн тусламжтай iPad яг л уламжлалт компьютер шиг ажиллах чадвартай болжээ. Түүнчлэн хоёр цонх зэрэгцүүлэн нээж (жишээ нь хоёр баримт зэрэгцүүлэн харьцуулж), нэгэн зэрэг олон үйлдэл хийхэд илүү амар болсон байгаа.

Mac Pro

Эцэст нь Apple одоогийн байдлаар компанийнхаа түүхэнд бүтээгдсэн хамгийн хүчирхэг компьютероо танилцууллаа. Хэрэглэгчдийн дунд "Бяслаг үрэгч" гэх нэр аваад байгаа энэхүү төхөөрөмж дотор "Afterburner" нэртэй карт суулгаж өгснөөр уг компьютер нэг секундэд 6 тэрбум пиксель боловсруулах чадвартай болжээ. Өөрөөр хэлбэл 8К видеотой ажиллахад төгс бүтээл болсон гэсэн үг юм. Шинэ Mac Pro нь Intel Xeon (28 цөм) процессор, 1,5ТВ санах ой, Pro Display XDR нэртэй 32 инчийн Retina 6K дэлгэц зэрэг хамгийн шилдэг бүхнийг өөртөө агуулжээ. Гэхдээ мэдээж хэрэг энэ бүх хүчин чадал хямд тусахгүй нь ойлгомжтой. Энэхүү компьютерын стандарт хувилбар $5,999 үнэтэйгээр энэ намраас эхлэн худалдаанд гарна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх