Хайх

Хятадын Жиа Жиа гэх "хүн робот" анхны ярилцлагаа өглөө

Wired сэтгүүлийн редактортой ярилцлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Синьхуа агентлаг харилцан яриа үүсгэх чадвартай Жиа Жиа нэртэй Хятадын анхны "хүн роботыг" танилцууллаа. Жиа Жиа хэдхэн хоногийн өмнө Wired сэтгүүлийн редактортой өөрийнхөө анхны ярилцлагыг хийсэн байна.

Жиа Жиа нь яг л жинхэнэ эмэгтэй хүн шиг харагддаг бөгөөд богино хэмжээний харилцан яриа үүсгэх чадвартай юм. Жишээ нь түүнтэй мэндлэхэд, "тантай уулзсандаа баяртай байна" гэж робот хариулах болно. Хэрэв түүнээс насных нь талаар асуувал Жиа Жиа "энэ бол нууц" гэх хариултыг өгнө. Түүнчлэн робот өөрийнхөө тухай товч танилцуулга хийж, харилцан яриа үүсгээд зогсолгүй мөн яг л жинхэнэ хүн шиг нүүрний хувирал гаргах болно.

цааш үзэх