Хайх

Leica шинэ загвараа танилцууллаа

Leica шинэ загвараа танилцууллаа

Leica Sport Optics

Text: Б.Амина


Зураг:

Спорт болон гэрэл зурагт дурлагчдад аль хэдийнэ танил болсон Leica Pinmaster Pro-гийн шинэ загвар гарлаа

Leica Pinmaster II Pro шинэ загварын LED гэрэлтэй дэлгэц одоо илүү цэвэр дүрслэл харуулах чадвартай боллоо. Харин өмнөх Leica Pinmaster Pro загварын хамгийн гол давуу тал байсан зай хэмжих технологи нь одоо зайг ярд болон метрээр хэмжих нэмэлт чадвартай болж баяжлаа. Өөрөөр хэлбэл камерт суулгасан First Target Logic технологи нь хамгийн үнэн зөв хэмжилт хийх юм байна. Мөн Leica-гийн шинэчлэгдсэн AquaDurа линзний гадаргуунд ус, тоос тогтохгүй тул цаг агаарын ямар ч таагүй нөхцөлд тод, цэвэр дүрслэлийг буулгах чадалтай болжээ.

Харин гаднах үзэмжний хувьд өмнөх загвартайгаа ижил буюу матт цагаан өнгөтэй ба гольфын хорхойтнууд авч явахад авсаархан жижиг хэмжээтэй хэвээр үлдсэн байна.

 

цааш үзэх