Хайх

NASA сансар огторгуйн рентген зургийг дэлгэлээ

NASA сансар огторгуйн рентген зургийг дэлгэлээ

22 сарын туршид сансарт ажиглагдсан рентген туяа

Text: Buro.Mongolia


NASA-ийн дэргэд дахь Нейтрон оддын судалгааны төв (NICER) сансар огторгуйн рентген зургийг дэлгээд байна. Тодруулбал Нейтрон оддын судалгааны төв оддоос ялгарч буй эрчим хүч, цацрагийг бичиж авах зорилгоор Олон Улсын Сансрын Станцад шоо дөрвөлжин хэлбэрийн төхөөрөмжийг суулгажээ. Үүний үр дүнд эрчилж буй галын дөл мэт харагдах уг зураг бий болсон ба энэ нь 22 сарын туршид сансарт ажиглагдсан рентген туяа юм.

"Энэхүү зурагт жижиг оддоос гадна 90 жилийн гэрлийн зайд орших 5000-9000 жилийн настай Хунгийн гогцоо хэмээх дэлбэрэлт ч хүртэл дүрслэгдсэн байгаа" хэмээн NASA-ийн астрофизик Кейт Гендроу зургийн тухай тайлбар хийжээ.

Сансрын рентген зургийг цуглуулснаар энерги, эрчим хүчний гарал үүслийг илүү дэлгэрэнгүй судлах боломжтой болох төдийгүй ирээдүйд сансар огторгуйд тохиох зүйлсийг илүү оновчтойгоор таамаглах боломжтой болно хэмээн NASA-ийн зүгээс тайлбарлаж байгаа юм.

NASA сансар огторгуйн рентген зургийг дэлгэлээ (фото 1)

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх