Хайх

Одоо Instagram Stories-д санал асуулга явуулж болно

Одоо Instagram Stories-д санал асуулга явуулж болно

Стикерийн тусламжтай

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр шөнө Instagram апп Stories хэсэгт цоо шинэ үйлдэл нэмсэн байна. Тодруулбал одоо Stories хэсэгт санал асуулга явуулж, үр дүнг нь харах боломжтой боллоо. Үүний тулд Stories хэсгийн цэснээс санал асуулга (poll) гэсэн стикерийг сонгож, хариултын хувилбаруудыг бичих хэрэгтэй аж.

Хэрэглэгч өөрийн зохиосон санал асуулгынхаа үр дүнг үзэгчдийн жагсаалтаас харж болно. Түүнчлэн санал асуулгад оролцсон хүмүүс аль хариулт нь илүү их санал авсан байгааг харж болох юм.

Instagram-ын бусад Stories-ын адилаар санал асуулга болон хариултууд 24 цагийн дараа автоматаар устах болно.

цааш үзэх