Хайх

Samsung хараа муутай хүмүүст зориулсан апп гаргалаа

Samsung хараа муутай хүмүүст зориулсан апп гаргалаа

Relúmĭno

Text: Buro.Mongolia


Зураг:

Samsung Electronics компани харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай апп гаргажээ. Relúmĭno гэх энэхүү апп нь ухаалаг утасны камераар харагдах дүрс болон бичлэгийг хараа муутай хүмүүст тохируулж өгдөг байна. Тодруулбал энэ нь зургийг томруулах эсвэл жижгэрүүлэх, өнгөний тод, хурц байдлыг тохируулах, дүрс тодруулах, гэрэл нэмэх гэх зэрэг маш олон үйлдэлтэй юм. Энэхүү аппын тусламжтайгаар хараа муутай болон харааны согогтой (скотома, торлог бүрхэвчийн нөсөөжилт болон бусад) хүмүүс ямар нэг зүйлийг харахдаа эсвэл уншихдаа дүрсийг илүү тодоор харах боломжтой болж байна. 

Relúmĭno аппыг Samsung компанийн C-lab төв боловсруулсан бөгөөд одоогоор тус программ нь зөвхөн Gear VR виртуал төхөөрөмжийн тусламжтай ажиллах боломжтой байгаа. Гэхдээ Samsung компани ирээдүйд Relúmĭno апптай ижил зарчмаар ажилладаг өдөр тутамд зүүж болох нүдний шил зохион бүтээнэ гэдгээ мэдэгджээ. Samsung Electronics компанийн төлөөлөгч "Бид дэлхий даяар амьдарч байгаа харааны бэрхшээлтэй 240 сая хүний амьдралыг өөрчлөхийг хүсч байна" гэж ярьсан байна.

Samsung хараа муутай хүмүүст зориулсан апп гаргалаа (фото 1)

Relúmĭno аппыг Samsung Galaxy S7, S7 Edge, S8 ба S8 Plus ухаалаг утасны хэрэглэгчид үнэ төлбөргүй татаж авах боломжтой юм.

Samsung хараа муутай хүмүүст зориулсан апп гаргалаа (фото 2)Samsung хараа муутай хүмүүст зориулсан апп гаргалаа (фото 3)Samsung хараа муутай хүмүүст зориулсан апп гаргалаа (фото 4)

цааш үзэх