Хайх

Galaxy S7 Edge гар утасны Олимпийн наадамд зориулсан тусгай загвар гарчээ

Galaxy S7 Edge гар утасны Олимпийн наадамд зориулсан тусгай загвар гарчээ

Limited Edition

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Өмнө нь удаа энэхүү утасны талаарх мэдээлэл хэд, хэдэн удаа тарж бол одоо Samsung компани албан ёсоор Galaxy S7 Edge Olympic Edition ухаалаг утсыг танилцууллаад байна

Samsung компани 2016 оны Олимпийн наадмын тамирчдад өөрсдийн Galaxy S7 Edge утасны тусгай загварыг утасгүй Gear Icon X чихэвчийн хамтаар өгөхөөр болжээ. Уг утасны гаднах загварт Олимпийн наадмын бэлгэ тэмдэг болсон таван өнгийн цагирагийг байршуулсан байна. Мөн тус бэлгэ тэмдэг нь гар утасны цэс, дэлгэц, аппуудад ч бас харагдах болно. 

Олон нийт Galaxy S7 Edge Olympic Edition гар утсыг долоодугаар сарын 18-аас эхлэн АНУ, Өмнөд Солонгос, Бразил, Хятад, Герман зэрэг цөөн хэдэн орнуудаас худалдан авах боломжтой болох гэнэ. Гэхдээ одоогийн байдлаар тус утас ямар үнэтэй худалдаанд гарах нь тодорхойгүй байна. 

цааш үзэх