Хайх

Саудын Араб роботод иргэншил олгосон анхны улс боллоо

Саудын Араб роботод иргэншил олгосон анхны улс боллоо

Ирээдүй таны төсөөлснөөс ойр байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Саудын Араб улс дэлхийн түүхэнд анх удаа роботод иргэншил олгосон байна. Тодруулбал өчигдөр Эр-Рияд хотноо болсон "Future Investment Initiative" нэртэй чуулга уулзалтын үеэр тус улс София гэх нэртэй хүн хэлбэрийн роботод иргэншил олгож буйгаа албан ёсоор мэдэгджээ.

София гэх энэхүү ухаалаг роботыг Хонг-Конгийн Hanson Robotics компанийн үүсгэн байгуулагч Дэвид Хэнсон зохион бүтээсэн юм. Дэвид Хэнсон Софиягийн гаднах төрхийг жүжигчин Одри Хепбернтэй төстэй харагдуулахаар боловсруулжээ. Энэхүү робот нь төрөл бүрийн сэтгэл хөдлөл гаргаж, ярьж, тэр ч бүү хэл гэрлийн тусгалаас хамаарч нүдний өнгөө өөрчилж чаддаг байна.

Чуулганы үеэр София робот "Надад ийм хүндэтгэл үзүүлсэнд би маш их баярлаж бас бахархаж байна. Би дэлхийн түүхэнд иргэншил авч байгаа анхны робот болж байна" гэж хэлсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх