Хайх

Селфид зориулсан шинэ Nokia 230

Селфид зориулсан шинэ Nokia 230

Өөр юу хэрэгтэй билээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Microsoft компани боломжийн үнэтэй хэрнээ маш олон давуу талтай шинэ Nokia 230 гар утас гаргалаа. Уг утсаар селфи зураг дарахад тун тохиромжтой гэнэ шүү

Механик товчлуур болон том дэлгэц бүхий шинэ Nokia 230-ийг Microsoft танилцууллаа. Уг гар утасны урд камер нь хоёр мегапиксельтэй бөгөөд урд ба хойноо хоёр флаш гэрэлтэй аж. Ийм зэргийн үзүүлэлттэй утсаар дажгүй селфи хийж болох нь гарцаагүй биз ээ. Шинэ загвар маш энгийн бүтэцтэй тул зайгаа 27 өдөр хүртэл барина. Түүнчлэн Nokia 230 дээр хэд хэдэн сим картыг нэгэн зэрэг ашиглах боломжтой. Утасны бас нэгэн давуу тал нь түүний хямд үнэ юм. Nokia 230 утас 55$-ын үнэтэй.

Селфид зориулсан шинэ Nokia 230 (фото 1)

Селфид зориулсан шинэ Nokia 230 (фото 2)

цааш үзэх