Хайх

Шинэ Apple Watch бараг л ухаалаг утас болон хувирчээ

Шинэ Apple Watch бараг л ухаалаг утас болон хувирчээ

Apple Watch Series 3

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Өчигдөр шөнө Калифорни дахь Apple Park оффис дотор байрладаг Стив Жобсын нэрэмжит театрт Apple компани цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан байгаа. Тэдгээр бүтээгдэхүүнүүд дундаас шинэчлэгдсэн Apple Watch Series 3 ухаалаг цаг олон нийтийн анхаарлыг ихэд татлаа.

Шинэ Apple Watch бараг л ухаалаг утас болон хувирчээ (фото 1)

Хэрэв өмнө нь Apple Watch цаг нь заавал ухаалаг утастай холбогдон ажилладаг байсан бол одоо LTE сүлжээ суулгаж өгснөөр iPhone утасгүйгээр дуудлага хийж, зурвас илгээж, Apple Music-ээс шинэ дуунууд татаж авах зэрэг бусад олон үйлдлүүдийг бие даан хийх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл одоо Apple Watch-ыг ухаалаг утасгүй ашиглах боломжтой гэсэн үг юм. Мөн Apple компанийн мэдэгдсэнээр бол тус ухаалаг цагны дэлгэц нь антены үүргийг давхар гүйцэтгэж байгаа аж.

Шинэ Apple Watch бараг л ухаалаг утас болон хувирчээ (фото 2)

Гаднах дизайны хувьд энэхүү шинэ загвар нь өмнөх Apple Watch Series 2 ухаалаг цагнаас төдийлөн ялгарч харагдахгүй. Гэхдээ энэ удаад Apple Watch Series 3 ухаалаг цагт 70% илүү хурдан ажилладаг шинэ процессор суулгаж өгсөн байгаа. Түүнчлэн ухаалаг цаганд W2 нэртэй нэмэлт чип суурилуулсан тул Bluetooth ба Wi-Fi холболт илүү сайжирсан юм. Үүнээс гадна одоо Apple Watch хүний зүрхний цохилтыг хэмждэг шинэ үйлдэлтэй болсноор хэрэглэгчдэд эрүүл мэндээ хянах боломжийг олгож байна.

Apple Watch Series 3 ухаалаг цагны LTE сүлжээтэй хувилбар нь $399 үнэтэй бол, ийм холболтгүй загвар нь $329-оор худалдаанд гарах болно. Энэхүү шинэ үеийн Apple Watch ухаалаг цагийг есдүгээр сарын 15-аас эхлэн урьдчилан захиалах боломжтой.

цааш үзэх