Хайх

Шинэ Leica Q – Авсаархан, full frame зургийн аппарат

Шинэ Leica Q – Авсаархан, full frame зургийн аппарат

Бүх зүйл боломжтой

Text: Buro.Mongolia


Зураг: Buro 24/7 Russia

Германы мэргэжилтнүүд олон үйлдлийн авсаархан зургийн шинэ аппаратыг толилуулжээ. Бичлэг хийж, өндөр чанартай зураг авч түүнийгээ Wi-FI-аар түгээхээс гадна орчин үеийн корпус бүхий шинэлэг загвартай юм байна.

Leica 24 мегапикселийн матриц хандалттай, секундэнд чанар алдалгүй 10 зураг дарах боломж бүхий шинэ зургийн аппарат гаргаж буйгаа зарлалаа.
Шинэ загварын гадна корпус нь магнийн бүтэцтэй, дээд хавтанг нь бат бөх хөнгөн цагаан материалаар хийжээ. Үндсэн загвар болон үйлдлийн систем нь Leica M-ийн шугамыг санагдуулна.

Шинэ Leica Q – Авсаархан, full frame зургийн аппарат (фото 1)
Арын хавтан дээр гар тохиргоо хийхэд мэдэрдэг дэлгэц мөн электрон бичлэгийн хайлтын систем оржээ. Энэ нь дуранд харагдаж байгаа зүйлийг бүтнээр харуулах чадвартай болгох юм. Мөн зургийн аппарат нь JPEG болон RAW хэлбэрээр зураг хадгалах боломжтой.
Leicа Q-гийн бусад шинж чанаруудаас дурдахад бичлэгийг Full HD хэлбэрээр авч, дотор байршуулсан Wi-Fi элемент нь зургаа цацах боломжтойгоос гадна ухаалаг төхөөрөмжний аппаар дамжуулан камераа алсаас удирдаж болно.

цааш үзэх