Хайх

Snap Inc. бичлэг хийн, зураг дардаг ухаалаг шилнийхээ загварыг шинэчиллээ

Snap Inc. бичлэг хийн, зураг дардаг ухаалаг шилнийхээ загварыг шинэчиллээ

Дурсамжийг тань илүү бодитоор хадгална

Text: Buro.Mongolia


Зураг:
Зураг:

Шинэчлэгдсэн Spectacles шил өмнөх загвартайгаа харьцуулбал зүүхэд илүү эвтэйхэн, хөнгөн байхаас гадна өнгөний хувьд цэнхэр, улаан, хар гэх гурван сонголттойгоор гарчээ

Snapchat аппын үүсгэн байгуулагч Snap.inc компани Spectacles ухаалаг шилнийхээ шинэчилсэн загварыг танилцууллаа.

Lensabl компанитай хамтран бүтээсэн камерын шинэчилсэн линз нь усны хамгаалалттай болсон тул усанд шумбахдаа хүртэл зүүж болох нь ээ. Түүнчлэн шинэ загвар нь 150 бичлэг, 3000 зургийг хадгалах багтаамжтай болж, Bluetooth-ээр дамжуулан мэдээллийг утас руугаа хуулахдаа илүү хурдтай болжээ.

Нэмж хэлэхэд Spectacles ухаалаг шилийг бүрэн цэнэглэсэн үед 30 хүртэлх секундийн 70 бичлэг хийх боломжтой бөгөөд дагалдах хэрэгсэлд цэнэглэгч гэр ирдэг байна.

Ухаалаг шил өнөөдрөөс эхлэн АНУ, Канад, Их Британи болон Франц улсуудад зарагдаж эхэлсэн бол тавдугаар сарын 3-наас европын бусад орнуудаар худалдаанд гарах гэнэ.

цааш үзэх