Хайх

WhatsApp мессенжерээр бүх төрлийн файл илгээх боломжтой болно

WhatsApp мессенжерээр бүх төрлийн файл илгээх боломжтой болно

Нэг ба түүнээс дээш хэрэглэгчдэд

Text: Buro.Mongolia


Зураг:

Тун удахгүй WhatsApp мессенжер хүмүүсийн амьдралыг хялбарчлах нэгэн шинэ үйлдэлтэй болох гэж байна. Тодруулбал тус мессенжерээр дамжуулан бүх төрлийн форматтай файлыг зөвхөн нэг хэрэглэгч төдийгүй групп чат руу илгээх боломжтой болох юм.

Тэгэхдээ илгээх гэж буй файлын хэмжээ iOS үйлдлийн системд 128Мб, Android үйлдлийн системд 100Мб, WhatsApp Web браузерт 64 Мб-аас хэтрэхгүй байх хэрэгтэй аж.
Сонирхуулахад WhatsApp мессенжерийг Facebook компани эзэмшдэг билээ.

цааш үзэх