Хайх

Яг одоо татаж ав: Instagram "IGTV" нэртэй шинэ аппаа танилцууллаа

Яг одоо татаж ав: Instagram "IGTV" нэртэй шинэ аппаа танилцууллаа

Мөн Instagram апп дотроос шинэ товчлуурын тусламжтайгаар шилжиж болно

Text: Бюро 24/7


Зураг:

Instagram олон нийтийн сүлжээнд нэг цаг хүртэлх бичлэг нийтлэх боломжтой болж байгаа тухай бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тэгвэл өчигдөр Instagram уг үйлдэлд зориулсан IGTV нэртэй шинэ апп танилцууллаа.

Уг аппын тусламжтайгаар Instagram-д нэг цагийн урттай бичлэг нийтлэн түүнчлэн бусад хэрэглэгчдийн нийтэлсэн бичлэгийг үзэх боломжтой юм. Зөвхөн босоо байрлалтай бичлэг нийтлэгдэх IGTV апп цаашдаа Youtube-ийн гол өрсөлдөгч болох магадлалтай гэж зарим судлаачид үзэж байна. IGTV-д бичлэг нийтлэхийн тулд Instagram-д бүртгэлтэй байхад л хангалттай бөгөөд Instagram апп дотроос тусгай товчлуураар дамжин шууд холбогдох боломжтой.

Instagram-ийн гүйцэтгэх захирал Кевин Систром танилцуулгын үеэр IGTV апп бичлэг үзэхэд хамгийн таатай апп байх болно гэдгийг онцоллоо. Учир нь апп руу орох төдийд л хэн нэгний нийтэлсэн бичлэгүүд явж эхлэх бөгөөд өөр бичлэг үзэхийн тулд зурагтын суваг сольж байгаа мэт хурдан шилжих боломжтой юм.

IGTV аппыг App Store болон Play Store дээрээс үнэгүй татаж аваарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх