Хайх

Японы аяллын хувцас, хэрэгслийн тэргүүлэгч Montbell брэнд Монголд ирлээ

Аяллыг тань илүү хялбар болгоно

Text: Бюро 24/7


Зураг:

Үзэсгэлэнт байгаль дэлхийтэй улам бүр ойртон өөрийгөө шинээр нээх боломж олгодог аяллын улирал эхэллээ. Амьдралын хамгийн үнэ цэнэтэй дурсамжуудын нэг болон үлддэг аяллын салшгүй нэг хэсэг бол эргэлзээгүй аяны хувцас, хэрэгсэл билээ. Цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй байх, тав тухыг хангах, эрсдэлээс хамгаалах, эдэлгээ даах гээд аяны хэрэгсэл маш олон шалгуурыг нэг дор хангах үүрэгтэй байдаг. Тэгвэл бид дээрх бүх шалгуурыг хангаж чадах аяны хэрэгсэл, хувцсыг санал болгодог Montbell брэндийг онцлохоор шийдлээ.

Японы аяллын хувцас, хэрэгслийн тэргүүлэгч Montbell брэнд Монголд ирлээ (фото 1)

45 жилийн түүхтэй Montbell брэнд

Montbell брэндийн түүх адал явдалд дурлагч залуу хүү Исаму Тацуногийн шинийг эрэлхийлсэн сэтгэлгээнээс эхлэлтэй. Хүүхэд байхаасаа эхлээд л Альпын нуруун Эйгер уулын оргилд гарахыг мөрөөддөг байсан тэрээр 1965 онд буюу 21 насандаа зорилгодоо хүрч, тэрхүү оргилд хамгийн хурдан бөгөөд хамгийн залуугаараа хүрч чадсан уулчин болсон байна.

Тухайн үед түүний хувцас хэрэглэл нь нөхцөл байдалд үл тохирч, хүндрэл учруулж байсан нь бүх л үед тав тухыг хангаж чадах аяллын хэрэгсэл зохион бүтээх сэдэл өгчээ. Ингэж 1975 онд Montbell брэндийг анх үүсгэн байгуулж, өдгөө Европ, Америк, Ази тивд 100 гаруй салбар дэлгүүртэй болтлоо өргөжиж, дэлхийн шилдэг аяны хувцас, хэрэгсэл үйлдвэрлэгч брэндүүдийн нэг болоод байна.

Японы аяллын хувцас, хэрэгслийн тэргүүлэгч Montbell брэнд Монголд ирлээ (фото 2)

 

Шинийг эрэлхийлсэн Montbell-ийн философи

Montbell брэнд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш "Хөнгөн ба хурдан" гэх философийг баримтлан хүний хэрэглээг нягт бодсон, дээд зэргийн чанартай загваруудыг хийж эхэлжээ. Авиралтын хувцас уулчны биед хөнгөхөн бөгөөд хурдтай байдлыг хангах хэрэгтэйг Исаму Тацуно Эйгер уулын оргилд гарсны дараа олж харсан бөгөөд хамгийн анхны усны хамгаалалттай, хөнгөхөн шинж чанартай аяны хөнжил болон усны цувыг зохион бүтээсэн байдаг.

Түүнчлэн бүтээгдэхүүн бүрээ Европын алдартай уулчидтай хамтран тэдний туршлага дээрээс үндэслэн бүтээдэг тул Montbell-ийн бүтээгдэхүүн бүр нь маш нарийн хийцтэй, удаан хугацаанд хэрэглэж болох эдэлгээ сайтай, эрс тэрс цаг агаарын нөхцөлд өмсөхөд тохиромжтой байж чаддаг.

Түүнээс гадна ноён Исаму Тацуногийн зорилго зөвхөн аяны хэрэглэл борлуулахад оршдоггүй. Харин хүмүүсийг байгаль дэлхийтэй улам бүр ойртуулан, тэднийг баяр хөөртэй, аз жаргалтай болгоход нь туслах зорилготой гэдгээ дурссан байдаг. Тэрээр улмаар 1970 онд мэргэжлийн уулчин бэлтгэх сургууль нээсэн бөгөөд энэ нь түүнд аяллын мөн чанарыг улам гүнзгий ойлгоход тусалж, илүү чанартай аяны хэрэглэл зохион бүтээхэд дэм болжээ. Тиймдээ ч Montbell брэндийн аяны хэрэглэлүүд чанартай, удаан эдэлгээтэй, хэрэглэхэд хялбар, амьдралд ойр байдаг болов уу.

Аяны бүх хэрэглэлийг нэг дороос

Хамгийн  өнгөлөг, хамгийн чанартай, хамгийн хэрэгцээтэй аяны хэрэглэлийг хайж байвал Montbell брэндийг зорихыг санал болгож байна. Аяллын хөнгөн хувцас, майхан, хөнжил, таяг зэргээс эхлээд аяны жижиг хэрэглэл гээд аялалд тань хэрэг болох бүхий л зүйлсийг Montbell-ээс олох боломжтой.

Montbell Mongolia

Утас: 7730-7777
Хаяг: Шангри-Ла Молл, 3-р давхар, Summit Outdoor World

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх