Хайх

Aston Martin-ы шинэ загвар гурван сая доллар хүрэх төлөвтэй байна

Aston Martin-ы шинэ загвар гурван сая доллар хүрэх төлөвтэй байна

Hyper car: AM-RB 001

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэдэг Aston Martin компани Formula 1 уралдааны Red Bull багтай хамтарч hypercar бүтээхээр болжээ

Анх харахад энэхүү машин нь яг л видео тоглоомны машин шиг санагдаж магадгүй. Тэгэхдээ энэ бол Red Bull Racing багийн домогт инженер Эдриан Ньюи ба Aston Martin компаний хамтарч бүтээсэн супер машины концепц загвар юм. AM-RB 001 загвар нь LaFerrari-гаас ч илүү болно гэж автомашины хорхойтнууд үзэж байна. Aston Martin компаний хэлж буйгаар бол V 12 хөдөлгүүртэй энэхүү машины хүч ба жин нь 1:1 харьцаатай байх гэнэ. Хэдий одоогийн байдлаар албан ёсны тоо гараагүй ч, мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол AM-RB 001 нь 900 кг жинтэй, ойролцоогоор 1,000 морины хүчтэй болж магадгүй гэжээ. Тиймээс яг л уралдааны машин шиг хурдан болох юм. Одоогоор Aston Martin компаний зүгээс уралдааны зориулалттай 25 ширхэг, хэрэглээний зориулалттай 100-150 ширхэг машиныг 2017 онд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ба аль хэдийнэ 200 хүн худалдан авах хүсэлтээ илгээсэн байна. Тус машин үнийн хувьд ойролцоогоор гурван сая доллар хүрэх төлөвтэй байна.

Aston Martin-ы шинэ загвар гурван сая доллар хүрэх төлөвтэй байна (фото 1)

 

цааш үзэх