Хайх

Хурд, хүч, хөнгөн байдлыг цогцлоосон McLaren 675LT

Хурд, хүч, хөнгөн байдлыг цогцлоосон McLaren 675LT

Супер машин

Text: Г.Тэмүүлэн


Их Британий тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэдэг McLaren компани асар хөнгөн жинтэй боловч хүчирхэг шинэ McLaren 675 LT нэртэй загвараа танилцуулжээ

Шинэ McLaren 675 LT машины загварыг анх 1997 онд гарч байсан McLaren F1 GTR "Longtail" уралдааны машинааас урам авч бүтээсэн байна. Энэхүү спорт автомашины эх биеийг карбон файбер материалаар хийсэн тул бусад загваруудтай харьцуулбал харьцангуй хөнгөн буюу 1,320 кг жинтэй болжээ. Энэ нь ийм хурдтай бөгөөд хүчирхэг машины хувьд асар бага жинд тооцогдож байгаа юм. Техникийн үзүүлэлтийн хувьд 3,8 л багтаамжтай, хос турбо V8 хөдөлгүүртэй бөгөөд 666 морины хүчтэй. McLaren 675 LT загварын бас нэг давуу тал бол хурд юм. Энэхүү автомашины дээд хурд нь цагт 330 км хүрдэг ба 2,9 секундэд 100 км хүртэл хурд авах чадвартай.

Энэ удаад үйлдвэрлэгчид 675 LT загварыг хурд, хөнгөн байдал дээр анхаарахын зэрэгцээ жолоодлогыг ч мөн сайжруулсан байна. Мөн энэхүү автомашины бүхээгт уралдааны машины суудлуудыг суурилуулж өгснөөс гадна, бүхээгийг алькантара хэмээх шинэ дэвшилтэт материалаар бүржээ. Тиймээс уралдааны машиныг бодвол харьцангуй тав тухтай болсон байна.

Энэхүү шинэ загварын автомашин цөөн тоогоор буюу нийт 500 ширхэг л үйлдвэрлэгдсэн гэнэ. Үнийн хувьд 375,000$-оор худалдаанд гарчээ.

Хурд, хүч, хөнгөн байдлыг цогцлоосон McLaren 675LT (фото 1)

цааш үзэх