Хайх

Mercedes-Benz-ийн цахилгаан машины концепц Парисын авто үзэсгэлэнд танилцуулагдана

Mercedes-Benz-ийн цахилгаан машины концепц Парисын авто үзэсгэлэнд танилцуулагдана

Tesla-гийн өрсөлдөгч

Text: Г.Тэмүүлэн


Ирэх аравдугаар сард зохиогдох Парисын авто үзэсгэлэн дээр Mercedes-Benz компани өөрсдийн анхны алсын зайны цахилгаан суудлын автомашины загварыг танилцуулна

Mercedes-Benz компаний зүгээс уг автомашиныг "аюултай хурдтай" гэж тодорхойлжээ. Мөн энэхүү цахилгаан автомашин нь дор хаяж 500 км зайг туулж чадах гэнэ. Mercedes-Benz Australia компаний харилцаа холбооны ахлах менежер Дэвид МакКартигийн хэлсэнээр бол уг автомашин нь Tesla Model S загвартай өрсөлдөнө гэжээ. Парисын авто үзэсгэлэнд Mercedes-Benz энэхүү цахилгаан машины талаар дэлгэрэнгүй тайлбарлах бөгөөд нэрийг нь ч мөн зарлах юм. Тиймээс бид Mercedes-Benz-ийн цахилгаан автомашины тухай илүү дэлгэрэнгүйг аравдугаар сард болох Парисын авто үзэсгэлэнгээс олж мэдэх нь ээ.

Mercedes-Benz-ийн цахилгаан машины концепц Парисын авто үзэсгэлэнд танилцуулагдана (фото 1)Mercedes-Benz-ийн цахилгаан машины концепц Парисын авто үзэсгэлэнд танилцуулагдана (фото 2)Mercedes-Benz-ийн цахилгаан машины концепц Парисын авто үзэсгэлэнд танилцуулагдана (фото 3)

цааш үзэх