Хайх

Монголчууд 181 сая доллараар автомашин худалдан авчээ

Монголчууд 181 сая доллараар автомашин худалдан авчээ

2016 оны эхний есөн сарын байдлаар

Text: Buro.Mongolia


Монголчуудын автомашины сонирхол хаашаа чиглэж буйг бид Гаалийн ерөнхий газрын статистик мэдээн дээр тулгуурлан хүргэж байна

Монголчууд 2016 оны эхний есөн сард 181 сая 15 мянган долларын үнэтэй 28,840 суудлын автомашин худалдан авчээ. Үүний задаргааг эрэмбээр нь авч үзвэл нийт 28,840 автомашины хамгийн их буюу 25,538  нь Япон улсаас, 2652 автомашин БНСУ-с орж ирсэн байна. Гурав, дөрөвдүгээрт АНУ (226), ХБНГУ-д (221) үйлдвэрлэгдсэн автомашинууд жагсчээ. Тавдугаарт хойд хөрш ОХУ-аас 59 ширхэг төмөр хүлэг орж ирж, Монгол дугаартай болжээ. 

Үнийн дүнгээр нь харвал Япон улсад 151 сая 739 мянган доллар, Солонгосчуудад 6 сая 267 мянган доллар төлсөн байна. Герман улсаас орж ирсэн 221 автомашин 13 сая 775 мянган долларын үнэтэй байсан бол АНУ-д үйлдвэрлэгдсэн 226 автомашиныг 6 сая 267 мянган доллараар авчээ. 

Мөн хамгийн үнэтэй машинуудын эх орон Италиас монголчууд 104 мянган долларын үнэтэй таван автомашин монголд орж иржээ.  Эдгээр 28,840 суудлын автомашины 20,798 нь бензин-цахилгаанаар ажилладаг хос хөдөлгүүртэй, 2,564 нь шингэрүүлсэн хийгээр ажилладаг хөдөлгүүртэй  юм байна.

цааш үзэх