Хайх

Nissan GT-R: Өндөр хурдтай дрифтийн рекорд эзэмшигчийг 500,000 паундаар үнэллээ

Nissan GT-R: Өндөр хурдтай дрифтийн рекорд эзэмшигчийг 500,000 паундаар үнэллээ

Топ рекордуудын эзэн

Text: Ж.Чинбат


Дэлхийн болоод Генниссийн рекордын эзэн, өндөр хурдтай дрифт хийхэд тусгайлан зориулж бүтээсэн GT-R (1,390bhp) автомашиныг Nissan 500,000 паундаар үнэлжээ

Nissan GT-R гэхээр автомашин сонирхогчид илт догдлоод ирдэг. Учир нь тэр бол богино зайн уралдаан дээр Bugatti-г бут ниргэсэн автомашин билээ. Nissan ч өөрөө GT-R машиныг тодорхойлохдоо "Ялалт бол бидний ДНХ" гэж хэлдэг. Тэгвэл хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард, дрифт хийхэд тусгайлан сайжруулсан GT-R автомашин дэлхийн болоод Генниссийн рекордыг шинэчилсний дараа Nissan түүнийг 500,000 паундаар үнэлэхээ мэдэгдсэн байгаа. 

Нитро тийрэлтэт, 4,0 литрийн V6 хос хөдөлгүүртэй энэхүү автомашин 2016 оны гуравдугаар сарын 3-нд Фужайрагийн Олон улсын нисэх онгоцны буудлын талбай дээр 304,96 км цагийн хурдтайгаар шарваж Генниссийн рекордыг эвдсэн юм. GТ-R-ын жолоон дээр Японы дрифт уралдааны аварга Кавабата Масато байсан бөгөөд тэрбээр дараа нь дөрөвдүгээр сарын 8-нд Дубайд энэхүү рекордыг дахин бататгаж 190 милл цагийн хурдтайгаар 500 метр газар шарвасан байгаа. 

Дашрамд дурдахад та энэ машиныг сонирхож байгаа бол CO2 ялгаруулалт ба шатахуун зарцуулалт хоёрын үзүүлэлтийг асуухгүй байсан нь дээр болов уу. 

 

цааш үзэх