Хайх

Шинэчлэгдсэн Lamborghini Aventador танилцуулагдлаа

Шинэчлэгдсэн Lamborghini Aventador танилцуулагдлаа

Lamborghini Aventador S

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Ихэнх брэндүүд шинэ үеийн автомашин танилцуулахдаа үзүүлэлт ба дизайны хувьд эрс шинэчлэгдсэн автомашин танилцуулдаг. Италийн тансаг зэрэглэлийн Lamborghini Aventador S загварын автомашинд харин тийм шинэчлэлт бараг хийсэнгүй. Харин тэдний шинэчлэлтийг "iPhone утасны шинэ S загвар гарсантай харьцуулж болно" гэж Autoblog вебсайт тодорхойлжээ.

Lamborghini Aventador S супер автомашины 6,5 литрийн багтаамжтай V12 хөдөлгүүр нь 740 морины хүчтэй. Энэ нь анхны загвараасаа 40 морины хүчээр илүү болсон байна. Мөн 0-100 км хурд авахад ердөө л 2,9 секунд зарцуулна. Жолоодлогын хувьд өндөр хурдтай давхих үед илүү тэнцвэртэй болсноос гадна, Lamborghini-гийн түүхэнд анх удаа хойд тэнхлэгээ удирддаг автомашин болж байна.

Гаднах дизайны хувьд илүү хурц өнцөгтэй харагдахуйц болжээ. Карбон файбераар бүтсэн энэхүү автомашины бүхээгт сайжруулсан дижитал хяналтын самбар ба Apple CarPlay системийг суулгаж өгсөн нь бас нэг давуу тал нь юм. Lamborghini Aventador S супер автомашин 2017 оны хавар 421,350 доллараас эхлэх үнэтэйгээр худалдаанд гарна. 

 

цааш үзэх