Хайх

Киноноос сэдэвлэсэн аялал: “Point Break” дээрх экстрим спортуудыг амьдрал дээр турших нь

Адреналин даавраа ялгаруулаарай

Text: Ц.Намуун


Тэсвэр тэвчээр, эр зориг шаардсан эрсдэл дагуулах экстрим спортын тухай өгүүлэх олон уран сайхны кино байдаг ч тэр дундаас хамгийн алдартай нь “Point Break” юм. “Point Break” кинонд Тагнуулын төв газарт ажилладаг, экстрим спортын тамирчин Жонни Юта дээрэмчдийг илчлэхийн тулд тэдний бүлэглэлд элсэн хамгийн аюултай аялалд гардаг. Залуу тагнуулч тэдэнтэй ойртох тусам илүү эрсдэл, эр зориг шаардсан экстрим зүйлсийг хийх шаардлагатай болдог билээ. Кинонд өгүүлэгдэх тэдгээр найман экстрим үйл явдал нь экстрим спорт сонирхогчид төдийгүй тамирчдын дунд “Озаки 8” гэх нэрээрээ алдартай. Хамгийн сонирхолтой нь “Озаки 8” хэмээх уг үйл явдлыг энгийн нэг спорт биш харин байгаль дэлхийтэйгээ ойртож буй явдал хэмээн үздэг байна. “Point Break” кино дээрх экстрим спортуудын тухай, тэднийг хаана туршиж үзэх боломжтойг танилцуулж байна.

1. Каякинг

Киноноос сэдэвлэсэн аялал: “Point Break” дээрх экстрим спортуудыг амьдрал дээр турших нь (фото 1)

Тэртээ 6000 жилийн өмнө Гренландын эскимосчуудаас үүссэн каякинг өдгөө хамгийн алдартай экстрим спортын нэгээр нэрлэгдэж байна. “Point Break” кинонд Конго мөрний Инга гэх маш ширүүн урсгалтай хэсэгт "каякинг" хийдэг билээ. Каякинг спортоор анхлан хичээллэгсэд нуур, цөөрөм гэх мэт тогтуун усан дээр тэнцвэр олох, залуурдах гэх зэрэг үндсэн техникүүдийг сурсны дараа урсгал усанд “каякинг”-даж адреналин даавраа ялгаруулаарай.

Дашрамд дурдахад каякингийн тамирчин Тайлер Бандт 2009 онд 57 метрийн өндөр Палус хүрхрээнээс 3.54 секундэд бууж каякинг уналтын дээд амжилтыг тогтоосон байдаг. Шинэ Зеланд, Норвеги, Мальдив зэрэг улсуудыг каякинг хийхэд хамгийн тохиромжтой газраар нэрлэдэг бол Монголын нөхцөлд зуны цагт Хөвсгөл далайд тунгалаг каякинг завиар аялах боломжтой байна.

2. Бейсжампинг

Киноноос сэдэвлэсэн аялал: “Point Break” дээрх экстрим спортуудыг амьдрал дээр турших нь (фото 2)

“Point Break” кинонд хоёр төрлийн бейсжампинг хийдэг. Нэг нь Эверестийн оргилоос харин нөгөө нь Мексикийн Залгигч агуй уруу нисдэг тэргээс үсэрдэг билээ. Бейсжампинг нь скайдайвинг буюу шүхрээр буух спортын хамгийн экстрим хувилбар бөгөөд эгц өндрөөс өөрсдийн тогтоосон агаарын замаар хурдлахыг хэлдэг. Зарим улс оронд бейсжампинг хийхийг хуулиар хориглосон байдаг бол зарим томоохон хотод гүүр, өндөр барилга, цамхаг дээрээс бейсжампинг хийх боломжийг олгодог. Шүхрийн спортын туршлагатай хүмүүс бейсжампинг төрлөөр үсрэх тохиромжтой бөгөөд манай оронд “Шүхрийн спортын нийгэмлэг” сургалт зохион байгуулагддаг байгаа.

3. Серфинг

Киноноос сэдэвлэсэн аялал: “Point Break” дээрх экстрим спортуудыг амьдрал дээр турших нь (фото 3)

Хамгийн алдартай экстрим спортын төрөл болох серфинг ч бас “Point Break” дээр гардаг. Дашрамд сануулахад серфинг 2020 онд Токио хотод зохион байгуулагдах Олимпын наадамд шинэ спортын төрлөөр нэмэгдэж байгаа билээ. Серфингийн спорт нь board буюу тавцангийн хэмжээнээс шалтгаалан дөрвөн төрөлд хуваагддаг ба Хавай арал, Португал, Норвеги зэрэг улсууд серфингэээр хичээллэхэд хамгийн тохиромжтой орнуудаар нэрлэгддэг.

4. Вингсьют

Киноноос сэдэвлэсэн аялал: “Point Break” дээрх экстрим спортуудыг амьдрал дээр турших нь (фото 4)

“Point Break” вингсьюттэй хэсгээрээ кино урлагийн түүхэнд ямар ч график ашиглаагүй атлаа маш аюултай, сэтгэл хөдөлгөм дүрсийг буулгасан анхны кино болсон юм. Өндөр уулнаас шувуу мэт нисэхэд вингсьют өмсгөлийн гурван давхар даавуун далавч нь өргөх хүчийг үүсгэн тусалдаг. Вингсьюттэй нислэг ойролцоогоор хоёр минут орчим үргэлжлэх бөгөөд үүний дараа шүхрээ задлан газарддаг байна. Агаарын урсгалыг барин вингсьютээр нисэх чадварыг эзэмшихийн тулд шүхрийн спортоор хичээллэх хэрэгтэй ба Норвеги, Франц болон Швейцари улсад вингсьютээр нисэхэд хамгийн тохиромжтой.

5. Сноуборд

Киноноос сэдэвлэсэн аялал: “Point Break” дээрх экстрим спортуудыг амьдрал дээр турших нь (фото 5)

Хамгийн аюултай спортын төрөлд тооцогддог сноубордыг цана, тэшүүр, серфинг нэгтгэсэн спорт гэж хэлж болно. Орчин үеийн хамгийн олон сонирхогчидтой экстрим спортын нэгээр тодроод байгаа сноубордын мэргэжлийн тамирчид Андын нуруу, Альпийн нуруу зэрэг уул хад хосолсон өндөр цэг дээрээс буух болсон юм. Монголын нөхцөлд Sky Resort-д сноубордоор хичээллэх боломжийг олгож байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх