Хайх

Демна Гвасалия Balenciaga-д зориулсан анхны эрэгтэй цуглуулгаа гаргана

Демна Гвасалия Balenciaga-д зориулсан анхны эрэгтэй цуглуулгаа гаргана

Зургадугаар сарын 22-нд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Хавар-зун 2017 улирлын эрэгтэй цуглуулга Balenciaga загварын ордны шинэ дизайнерын хамгийн анхны эрэгтэй загварын бүтээл болох нь ээ

Balenciaga брэнд 99 жилийн түүхэндээ олон бүтээлч захиралтай байсан. Тэд саяхан Александер Вангтай салах ёс гүйцэтгэж, шинэ бүтээлч захирал ажилд авсан билээ. Демна Гвасалия бол одоо 34 настай орчин үеийн хамгийн эрэлттэй дизайнеруудын нэгд тооцогддог, өөрийн гэсэн Vetements маркийг удирддаг, гудамжны ба хос хүйсийн стилээрээ алдаршсан залуу уран бүтээлч юм. Тэрбээр брэндэд орж ирснээсээ хойш хамгийн анхны намар-өвөл 2016 улирлын эмэгтэй цуглуулгаа гуравдугаар сард танилцуулсан бөгөөд загварын шүүмжлэгчдийн зүгээс онц дүн авч чадсан. Харин одоо Balenciaga брэнд түүнийг эрэгтэй цуглуулгыг мөн хариуцан ажиллахыг хүсжээ. Тэгэхээр зургаадугаар сард зохион байгуулагдах хавар-зун 2017 цуглуулгаас эхлэн бид Гвасалиягийн орчин үеийн эрэгтэйн дүр төрхийг, мөн загварын алсын харааг нь олж харах нь ээ.

Balenciaga ордны гүйцэтгэх захирал Изабель Гуйшот WWD-гийн сурвалжлагчид хэлж буйгаар Демна Гвасалия бол тоглоомын дүрэм өөрчлөгч, өөрийн гэсэн өвөрмөц хандлагатай, маш чадварлаг дизайнер аж. Изабель түүний эрэгтэй цуглуулгыг ямар болохыг тэсэн ядан хүлээж буйгаа мөн нэмж хэлсэн юм.

Демна Гвасалия Balenciaga-д зориулсан анхны эрэгтэй цуглуулгаа гаргана (фото 1)

цааш үзэх