Хайх

Gucci ба Dover Street Market нар хамтарсан цуглуулга гаргаж байна

Gucci ба Dover Street Market нар хамтарсан цуглуулга гаргаж байна

Эрчүүдэд зориулж

Text: Buro.Mongolia


Италийн Gucci загварын ордон ба өргөн сонголттой хувцас борлуулдаг Dover Street Market жижиглэнгийн худалдааны сүлжээ дэлгүүр нар дахин нэг удаа хамтарч, эрэгтэй хувцасны цуглуулга гаргалаа

Алессандро Микелегийн брэнд хэв маяг болсон цэцэг ба амьтдын хээ угалзнуудад дуртай хэрэглэгчдэд дуулгах сайхан мэдээ байна. Дизайнерын урладаг туулай ба сарнай цэцгийн хатгамал, дөрвөлжин тартан хээ зэрэг нь одооноос эхлэн илүү энгийн хувцаснуудыг чимэх боллоо. Микеле Dover Street Market гэх сүлжээ дэлгүүртэй хамтарч, хөвөн цамц, жийнсэн хүрэм, товчтой цамц ба даавуун өмднөөс бүрдсэн капсул цуглуулга гаргажээ.

Уг цуглуулга нь Dover Street Market-ын Япон, Лондон, Нью-Йорк ба Бээжингийн албан ёсны дэлгүүрүүдээр зургаадугаар сарын 12-ноос эхлэн худалдаалагдана.

цааш үзэх