Хайх

Марио Тестиногийн дуранд өртсөн сонирхолтой эрчүүд

Марио Тестиногийн дуранд өртсөн сонирхолтой эрчүүд

Алдарт зурагчин Sir гэх шинэ ном гаргалаа

Text: Buro.Mongolia


Загварын салбарт домог болсон зурагчин Марио Тестино саяхан "Sir" гэх нэртэй зургийн цомог хэлбэрийн шинэ ном танилцууллаа. Тэр энэхүү номондоо 30 гаруй жилийн турш цуглуулсан өөрийн 300 зургаар эрэгтэй хүний гоо сайхны хувьслыг харуулахаар зорьсон байна. Уг төсөлд Дэвид Бекхэм, Мик Жагер ба Брэд Питт гэх зэрэг алдартнуудаас эхлээд этгээд стильтэй залуус болон амжилтанд хүрсэн моделиуд хүртэл маш олон төрлийн эрчүүд хамрагджээ.

Шинэ ном ердөө 1000 ширхэг хэвлэгдсэн бөгөөд хэвлэл бүр дээр Марио Тестино гарын үсгээ зурсан байна. Taschen хэвлэлийн газрын албан ёсны вебсайт дээр борлуулагдах нэг номын үнэ 650 фунт байх аж.

 

 

цааш үзэх