Хайх

Сахлаа ургуулах уу, хусах уу: Крис Эванс, Кит Харингтон болон бусад одуудыг харцгаая

Сахлаа ургуулах уу, хусах уу: Крис Эванс, Кит Харингтон болон бусад одуудыг харцгаая

Санал асуулга

Text: Г.Тэмүүлэн


Эрчүүдийн сахал яг л бүсгүйчүүдийн чёлкны адил маш ноцтой авч үзэх, чухал сэдэв юм. Сахлаа ургуулж улам бүр эршүүд байдлаа тодотгох уу эсвэл хусаж цэмцгэр, залуухан төрх бүрдүүлэх үү гэсэн мөнхийн асуулт эр хүн бүрт тулгардаг гэдэгт бид итгэлтэй байна. Ямар ч тохиолдолд сахал тухайн хүнийг эрс өөрчилж чаддаг гэдэгтэй маргах зүйл үгүй биз ээ. Үүний хамгийн тод жишээг бидэнд яг одоо кино урлагийн ертөнцийн одууд өөрсдийн биеэр харуулж байна.

Жишээ нь хэдхэн хоногийн өмнө Лос-Анжелес хотод "Avengers: Endgame" киноны хэвлэлийн бага хурал зохион байгуулагдаж, жүжигчдийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларсан билээ. Дүрмийн дагуу уран бүтээлчид удахгүй нээлтээ хийх киноны зохиолыг задруулж болохгүй ч тэд хэвлэлийн бага хурлын үеэр хэлэлцэх маш чухал сэдвийг олжээ. Тодруулбал уран бүтээлчид Крис Эвансын сахлын талаар ярилцаж, тэр ч бүү хэл "Ахмад Америк сахлаа ургуулсан нь дээр үү эсвэл хуссан дээр үү?" гэсэн санал асуулгыг оролцогчдын дунд явуулсан юм. Мөн саяхан "Game of Thrones" цувралын жүжигчин Кит Харингтон Saturday Night Live шоунд оролцохдоо Жон Сноугийн нэрийн хуудас болсон сахлаа хусан цоо шинэ дүр төрх бүрдүүлсэн байсан нь цахим ертөнцөд бүхэл бүтэн хэлэлцүүлэг өрнөхөд хүргэжээ.

Ямартаа ч сахлын талаарх маргаан дахин хүмүүсийг талцуулж байгаа энэ үед бид ч мөн нэгэн сонирхолтой санал асуулга явуулахаар шийдлээ. Доорх одуудын сахалтай эсвэл сахалгүй хувилбарын аль нь танд илүү таалагдаж байна вэ? Та зураг дээр дарж саналаа өгнө үү.

Крис Эванс

Ахмад Америк "Avengers: Infinity War" кинонд бахадмаар сахалтай байсан бол франчайзын сүүлчийн ангид тоглохдоо дүр төрхөө шинэчлэн өө сэвгүй, гөлгөр арьстай болжээ. Marvel-ын бусад шүтэн бишрэгчдийн адилаар бидэнд ч мөн сахалтай Стив Рожерс илүү таалагдаж байна.

Сахалтай
Санал өгөх
Сахалтай
Сахалгүй
Санал өгөх
Сахалгүй

Кит Харингтон

Умардын хаан Жон Сноуг өтгөн хар үс, сахалгүйгээр хэн ч төсөөлөөгүй байтал Кит Харингтон бидний уран сэтгэмжид орон зай үлдээлгүй Saturday Night Live шоуны үеэр сахалгүй төрхөөрөө гэнэтийн бэлэг барилаа. Магадгүй тэр үүнийг хийгээгүй байсан нь дээр байсан болов уу. Гэхдээ түүний киноны баатар Жон Сноу ч оновчтой шийдвэр гаргахдаа тааруухан шүү дээ.

Сахалтай
Санал өгөх
Сахалтай
Сахалгүй
Санал өгөх
Сахалгүй

Жейсон Момоа

Тэр бол урт бөгөөд өтгөн сахлыг дур булаам харагдуулж чадах цорын ганц хүн байж ч магадгүй юм. Харин сахалгүй Жейсон Момоа яг л Abercrombie & Fitch брэндийн моделийг санагдуулж байна.

Сахалтай
Санал өгөх
Сахалтай
Сахалгүй
Санал өгөх
Сахалгүй

Дональд Гловер

Дуу хөгжим төдийгүй кино урлагийн салбарт ч амжилттай яваа Дональд Гловер (Childish Gambino) өтгөн сахал ургуулсан үедээ хөгжмийн ертөнцийн супер од шиг харагдаж байна. Харин түүний сахалгүй хувилбар яг л өсвөр насныханд зориулсан романтик инээдмийн киноны гол баатрын эв хавгүй дотны найзыг санагдуулахгүй байна гэж үү?

Сахалтай
Санал өгөх
Сахалтай
Сахалгүй
Санал өгөх
Сахалгүй

Жон Красински

"A Quiet Place" киноны од Жон Красински сахалтай үедээ төлөвшсөн, итгэл төрүүлэхүйц мэдрэмж төрүүлж байгаа юм. Хэдийгээр тэр сахлаа хуссан ч царайлаг харагдаж байгаа боловч аймшигт харь гарагийн мангасуудаас аварч чадах гол дүрийн баатрын дүрд арай л "жулдах" болов уу.

Сахалтай
Санал өгөх
Сахалтай
Сахалгүй
Санал өгөх
Сахалгүй

Крис Пайн

Арзайсан, цайвар сахал, арагшаа самнасан үс Холливүүдийн сайхан залуу Крис Пайныг яг л Жеймс Бондын гол дайсны дүрд тохирохоор болгожээ. Гэхдээ нүүрэн дээрээ илүүдэл үсгүй байснаар түүний хүчирхэг эрүү болон гүн цэнхэр нүд улам бүр тодорч харагдаж байна.

Сахалтай
Санал өгөх
Сахалтай
Сахалгүй
Санал өгөх
Сахалгүй

цааш үзэх