Хайх

1990 оноос өмнө төрсөн хүмүүст зориулсан Snapchat-ын дэлгэрэнгүй заавар

1990 оноос өмнө төрсөн хүмүүст зориулсан Snapchat-ын дэлгэрэнгүй заавар

Маш ойлгомжтой

Text: Buro.Mongolia


Зураг:

Залуучуудын дунд хамгийн түгээмэл хэрэглэгддэг Snapchat аппыг хэрхэн болон яаж ашиглах талаар маш тодорхой тайлбарлаж байна. Тиймээс 1990 оноос өмнө төрсөн болон Snapchat-ыг ойлгодоггүй хүмүүс анхаарлаа хандуулаарай

Өдөр бүр 100 сая хүн Snapchat руу ордог. Үүнээс 65 сая нь зураг байршуулж, секунд тутам 9,000 "snap" буюу зураг болон богино хэмжээний бичлэгүүдийг энэхүү апп боловсруулдаг байна. "Z" үеийхэн буюу 2000 оноос хойш төрсөн хүмүүст Snapchat нь найзуудтайгаа харилцах гол хэрэгсэл болж байгаа. Тэдний хувьд энэхүү апп нь Facebook, Twitter болон Instagram-аас ч чухал.

Хэрэв та 25-аас дээш настай бол, Snapchat танд ойлгомжгүй, харь гарагийн бүтээл мэт санагдаж магадгүй. Энэхүү аппын бүтэц нь WhatsApp, Facebook Messenger эсвэл Telegram-аас огт өөр. Гэхдээ санаа зовох хэрэггүй бид танд туслах болно.

Snapchat-ын талаарх гурван чухал баримт

Текст бол хоцрогдсон зүйл. Snapchat нь Facebook-ийн нийтлэлүүд болон Twitter-ийн ухаалаг үгсээс огт ондоо. Энд "snap" буюу зураг болон бичигтэй богино хэмжээний видео болон зургууд ноёрхдог. Жишээ нь Instagram-ын зургийг филтер биш аварга том эможигоор чимэглээд л Snapchat болох нь тэр.

Snapchat бол зөвхөн мессенжер биш. Snapchat-аар зөвхөн хувийн зурвас илгээгээд зогсохгүй, олон нийтэд харагдах "snap" байршуулж болно. Үүнийг "Stories" гэж нэрлэдэг.

Snapchat-д өнгөрсөн цаг гэж байхгүй. Найз руугаа явуулсан хувийн зурвас тань тухайн хүнд харагдсанаасаа хойш 10 секундын дараа устдаг. Харин таны Snapchat-д байршуулсан зураг эсвэл видео 24 цагийн дараа алга болно. Тиймээс Snapchat нь "sexting" хийхэд төгс апп болоод байгаа. Тодруулбал, Snapchat хэрэглэгчдийн 14% "насанд хүрэгчдэд" зориулсан утга агуулгатай "snap" хэзээ нэгэн цагт илгээж байсан гэдгээ хүлээжээ.

1990 оноос өмнө төрсөн хүмүүст зориулсан Snapchat-ын дэлгэрэнгүй заавар (фото 1)

Snapchat бидний зан байдлыг хэрхэн өөрчилж байна вэ?

Энэхүү апп нь хэрэглэгчийнхээ биеэ авч явах байдалд маш их нөлөөлж байгаа. Snapchat үргэлж шинэлэг, агшин зуурын мэдрэмж төрүүлдэг. Энд хүмүүс ямар нэг ухаалаг тайлбар хийж, зургаа боловсруулах шаардлагагүй. Тэр ч бүү хэл, одууд ч яг л байгаагаараа "snap" хийж, янз бүрийн тэнэг зүйл нийтлэж байдаг. Жишээ нь Кайли Женнер (kylizzlemynizzl) гутлын дэлгүүрт өөрийн өгзөгний зургийг авч, навчин тамхи татаж, "well fuck you" гэж хэлж байгаа хоёр секундын видео хүртэл оруулдаг. Тэгвэл түүний эгч Хлои Кардашьян (khloekardashian) өөрийн Snapchat-даа спорт зааланд дээс тоглож байгаа бичлэг болон "нугасны" царай гаргаж байгаа уртаас урт видеогоо хийж байршуулж байсан. Харин Ким Кардашьян (KimKardashian) өөрийн охин Норттойгоо төрөл бүрийн филтерүүд туршиж байгаа эгдүүтэй "snap"-уудыг хийжээ. Мөн DJ Khaled (djkhaled305) Snapchat-ын ачаар дахин алдар нэрээ олж авсан гэж хэлж болно. Түүний цэцэг усалж байгаа бичлэгүүдийг маш олон хүн үзсэн гэдэгт итгэлтэй байна. Snapchat хүмүүсийг ямар нэг бодолд автуулдаггүй, энгийн байлгадаг.

Snapchat дээр заавал дагах хэрэгтэй таван алдартан:
Кендалл Женнер: kendalljenner
Жаред Лето: jaredleto
Рианна: rihanna
Белла Хадид: babybels777
Леди Гага: ladygaga

Snapchat болон томоохон хэвлэлийн компаниуд

Хэвлэл мэдээллийн компаниуд бүх л олон нийтийн сүлжээнд өөрсдийн хуудастай байдаг. Snapchat-д ч мөн ялгаагүй. "Stories" хэсэгт байрлах Snapchat Discover буланд Buzzfeed, Cosmopolitan, Comedy Central, CNN, National Geographic зэрэг 16 хэвлэл мэдээллийн компани өөрсдийн агуулгыг энд нийтлэдэг. Тэдэнд ч гэсэн ижил дүрэм үйлчилнэ. Бүх нийтлэлүүд 24 цаг л Snapchat-д байрлаж, богино хэмжээний видеонууд хийж, харилцсан байдлаар явдаг. Хэвлэл мэдээллийн компаниудын Snapchat дээр байрладаг агуулга бусдаасаа эрс ялгардаг байна. Жишээ нь Buzzfeed-ийн албан ёсны сайт дээр Кайли Женнерийн шинээр гаргаж байгаа уруулын будагны талаарх хуучинсаг мэдээ тавигддаг бол, Snapchat дээр тэд хүмүүст энэхүү уруулын будгийг өөрийн биеэр туршиж үзэн найзуудтайгаа хуваалцахыг санал болгодог.

Snapchat-ыг хэрхэн ашиглах вэ?

Ямар нэг заавар байхгүй тул анхандаа Snapchat танд тийм ч ойлгомжтой санагдахгүй. Хаана, юу нь байгааг энд тэнд дарж үзэж байж л ойлгоно. Гэхдээ нэгэнт учрыг нь олсон байхад бүх зүйл ойлгомжтой санагдах болно.

Snapchat руу ороход шууд л камер нээгдэнэ:

1990 оноос өмнө төрсөн хүмүүст зориулсан Snapchat-ын дэлгэрэнгүй заавар (фото 2)
Дэлгэцийн доод хэсэгт орших дугуй саарал товчлуур дээр дарахад зураг авна. Харин энэхүү товчлуур дээрээ удаан дарахад бичлэг хийгдэх юм:

1990 оноос өмнө төрсөн хүмүүст зориулсан Snapchat-ын дэлгэрэнгүй заавар (фото 3)
Авсан зургаа тэр чигт нь нийтлэх сонирхолгүй тул төрөл бүрийн зураг бичгээр чимэглэх хэрэгтэй. Ингэхийн тулд дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах дүрснээс сонгоно. Харин үр дүнд нь нэг иймэрхүү зүйл болсон байна:

1990 оноос өмнө төрсөн хүмүүст зориулсан Snapchat-ын дэлгэрэнгүй заавар (фото 4)
За ингээд "snap"-аа нийтлэх цаг ирлээ. Дэлгэцний баруун доод хэсэгт гарч ирсэн суман дээр дараад өөрийн "snap"-ыг илгээх хүнээ сонгоно. Эсвэл бүх хүмүүст харуулахыг хүсвэл "My Story" гэдгийг сонгоод л болох нь тэр.

Одоо Snapchat-ын бусад хэсгийг сонирхоцгооё. Дэлгэцээ зүүн тийш гүйлгэснээр камернаас бусад хүмүүсийн хаяг руу шилжинэ:

1990 оноос өмнө төрсөн хүмүүст зориулсан Snapchat-ын дэлгэрэнгүй заавар (фото 5)
Энд Snapchat бусад бүх л мессенжерүүдийн адилаар ажилладаг. Та энгийн уйтгартай зурваснуудыг ч илгээж болно. Гэхдээ таны зурвас хаяглагчдаа хүрээд л устгагдана гэдгийг санаарай.

Одоо буцаад камер луугаа орцгооё. Эндээс баруун тийш гүйлгэ:

1990 оноос өмнө төрсөн хүмүүст зориулсан Snapchat-ын дэлгэрэнгүй заавар (фото 6)
Энэ хэсэгт хүмүүсийн "Stories" гарч ирнэ. Тодруулбал, энэхүү дэлгэцэнд таны дагадаг бусад хүмүүсийн нийтлэсэн "snap"-ууд болон "Discover" хэсгийн шинэхэн нийтлэлүүдийг харж болно.

Ингээд л гүйцээ! Ерөнхийдөө камер, мессенжер болон "Stories" хэсгүүдээс л Snapchat бүрдэж байгаа юм. Төсөөлж байснаас тань хялбар байгаа биз? Мөн WhatsApp, Telegram зэрэг бусад мессенжерүүдээс хамаагүй хөгжилтэй шүү!

цааш үзэх