Хайх

Facebook мессенжерээр өөрийн байршлыг найзуудтайгаа хуваалцаж болно

Live Location

Text: Buro.Mongolia


Зураг:

Facebook мессенжер "Live Location" гэдэг шинэ үйлдэл нэвтрүүлж байна. "Live Location" үйлдэл нь мессенжер ашиглах үедээ өөрийн байршлыг найзуудтайгаа хуваалцах боломж олгох юм. Тодруулбал найз тань таны яг одоо байгаа байршлыг 60 минутын турш харах боломжтой. Мөн энэхүү шинэ үйлдэл нь таныг машинд зорчиж байх үед очих газраа хүрэхэд хэр хэмжээний хугацаа зарцуулахыг зааж өгнө.

Хэрэглэгчид гэр бүл, найз нөхөдтэйгээ харилцаж байх үедээ хаана явж байгааг нь хамгийн их асуудаг учраас Facebook энэхүү шинэ үйлдлийг нэвтрүүлж байгаа гэнэ.

"Live Location" үйлдлийг тун удахгүй iOS ба Android үйлдлийн системд нэвтрүүлэх болно.

цааш үзэх