Хайх

Цуурхал батлагдлаа: Энэ бол шинэ MacBook Pro

Цуурхал батлагдлаа: Энэ бол шинэ MacBook Pro

Apple албан ёсоор танилцууллаа

Text: Buro.Mongolia


Apple компани дөрвөн жилийн дараагаар цоо шинэ MacBook Pro танилцууллаа. Ингээд шинэ MacBook Pro ямар болсныг хамтдаа харцгаая

Өчигдөр шөнө Купертинод Тим Кук шинэ MacBook Pro зөөврийн компьютерыг танилцууллаа. Хүмүүсийн таамаглаж байсанчлан шинэ MacBook Pro мэдрэгчтэй OLED дэлгэцтэй болсон бөгөөд үүнийг Touch Bar гэж нэрлэсэн байна. Touch Bar-ыг суулгахын тулд Esc зэрэг зарим товчлуурыг хасчээ. Мөн Apple T1 чипийн тусламжтай хурууны хээ уншдаг Touch ID үйлдлийг компьютерт нэвтрүүллээ.

Цуурхал батлагдлаа: Энэ бол шинэ MacBook Pro (фото 1)

Энэхүү шинэ компьютер нь түүхэндээ хамгийн нимгэн ба хөнгөн MacBook Pro болж байна. Тус компьютерын өргөн нь 14,9 мм бол жин нь ердөө л 1,36 кг (13 инч) юм. Харин дэлгэцийн хувьд өмнөх загвараас 67% тод, өнгөний үзүүлэлт 25% сайжирч, 5K нарийвчлалтай болжээ. Шинэ MacBook Pro нийт дөрвөн Thunderbolt/USB-C оролттой бөгөөд чихэвчний оролтыг хасаагүй байгаа.

Шинэ MacBook Pro-г өнөөдрөөс эхлэн захиалж болох ба үнийн хувьд үзүүлэлтээс хамаарч хэд, хэдэн сонголттой. Жижиг буюу 13 инчийн компьютер 1,799 долларын үнэтэй бол 15 инчийнх нь 2,399 доллараас эхэлж байна.

Цуурхал батлагдлаа: Энэ бол шинэ MacBook Pro (фото 2)

цааш үзэх