Хайх

Алессандра Факкинетти

Алессандра Факкинетти

  • Улс:Итали
  • Салбар:Загвар зохион бүтээгч

Алессандра Факкинетти 1972 онд Италид төржээ. Түүний эцэг Роби Факкинетти нь олон хит дуугаараа Европт алдаршсан "The Pooh" хамтлагийн хөгжимчин байсан юм. Миланы нэр хүндтэй Марангоны Дээд Сургуулийг төгссөний дараа Алессандра Факкинетти долоон жилийн турш Prada Group-т ажиллаж, Миучча Прадагийн салбар брэнд Miu Miu-д загвар зохион бүтээгч хийж байлаа.

Gucci загварын ордны бүтээлч захирлын албан тушаалыг  Том Форд орхисны дараа түүний залгамжлагчаар Алессандра томилогдсон боловч удирдлагатайгаа ойлголцоогүйн улмаас жил хагас болоод тэндээс явжээ. Валентино Гаравани ажлаа орхиж буйг 2007 онд зарласны дараа Алессандра Факкинеттийг Valentino ордон бүтээлч захирлаар урьжээ. Тэнд бас л удсангүй. Жилийн дараа түүнийг Мария Грация Кьюри, Пьерпаоло Пиччоли нар солин гарч ирцгээв. 

Алессандра 2013 онд өөрийн тогтвортой ажлын байрыг "ready-to-wear" чиглэлийн салбар гаргаж буйгаа зарласан Италийн Tod's загварын ордонд олжээ. Tod's ордонд зориулан бүтээсэн түүний анхны цуглуулга мэргэжилтнүүдийн зүгээс эерэг сэтгэгдэл авч чадсан. "Би цуглуулгаа сонгомол, дэгжин, аальгүй гэхдээ заавал итали стилиэр хийхийг хүссэн юм" хэмээн Алессандра Факкинетти Америкийн Vogue сэтгүүлд ярьж байлаа.

цааш үзэх