Хайх

Шинэ эрэгтэй үнэртэн: Guerlain L'Homme Idéal Cologne

Шинэ эрэгтэй үнэртэн: Guerlain L'Homme Idéal Cologne

“Амаретто” үнэр

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Guerlain загварын ордон шинэ үнэртэн олныг танилцуулдаг ч эрэгтэй үнэртэн гаргах нь тун ховор. Тэгвэл одоо 9-р сард L'Homme Idéal Cologne гэх бүйлсийн орцтой, цитрусын үнэртэн худалдаанд гарах гэж байна

Guerlain өнгөрсөн жил гаргасан L'Homme Idéal үнэртнийг шинэчилж L'Homme Idéal Cologne болголоо. Ирээдүйн хэрэглэгчдээ самгардуулахгүйн тулд үнэртнийг уламжлалт цитрусын аястай гаргажээ. Шинэхэн бэрсүүт жүрж болон амтат жүржийн мэдрэмж төрүүлэх үнэр ягаан чинжүү ба бергамот лийрний үнэртэй холилдох болно. Түүнчлэн үнэртэнд нероли (жүрж модны цэцгээс гарган авсан эфирийн тос) ба бүйлс орсноор Италийн "Амаретто" ликёрын үнэрийг санагдуулна. Эдгээр бүх орцыг ветивер гэх ургамлын үнэр нэгтгэж, бүх л өдрийн турш сэрүүн мэдрэмж үлдээнэ.

"Төгс эрэгтэй байдаггүй. Харин түүний төгс үнэр гэж бий" гэх уриатай шинэ сүрчигний сурталчилгаанд нь Guerlain компанийн 160 эмэгтэй ажилтан оролцжээ. Тэд бүгд хуримын даашинз өмссөн ба зураг авалтыг Алена Коста авчээ.

цааш үзэх