Хайх

Hermès брэнд Equipage Géranium сүрчигээ 45 жилийн дараа гаргалаа

Hermès брэнд Equipage Géranium сүрчигээ 45 жилийн дараа гаргалаа

Түүхэн сүрчиг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Энэ жил Hermès 1970 оны сонгодог бүтээл болох анхны эрэгтэй сүрчигээ эргэн сэргээхээр шийджээ. Бараг хагас зууны дараа алдарт үнэртэн шинэ найрлагатай гарлаа

Ги Робер 45 жилийн өмнө Equipage Géranium гэх модны үнэртэй Hermès-ийн анхны эрэгтэй сүрчгийг гаргасан юм. "Мянган удаа би энэхүү сүрчгийн жинхэнэ үнэрийг олох гэж оролдсон. Мянган удаа тэр надаас нуугдсан. Би түүний нарийн бүтэц, хөрвөх чадварыг сонирхсон тул учрыг нь тайлах зорилгоор аялалдаа авч явсан юм" хэмээн Hermès брэндийн ерөнхий сүрчиг бүтээгч Жан-Клод Эллен ярьжээ.

Эллен уг түүхэн сүрчгийг шинэчилж, тарлан цэцэг болон зандан модны аяс нэмжээ. Түүнчлэн сүрчигт сарнай ба сэрүүн гааны үнэр орсон байгаа. Уг сүрчигний гудамжны дэнлүү санагдуулам савлагааны дизайныг Мартин Шекели гаргаж, харин улаан өнгийн цувтай морьтныг зураач Филипп Дюма бүтээжээ.

Hermès брэнд Equipage Géranium сүрчигээ 45 жилийн дараа гаргалаа (фото 1)

цааш үзэх