Хайх

Beauty Expo 2022 - Олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн болох гэж байна

Beauty Expo 2022 - Олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн болох гэж байна

Гоо сайхны салбарын хамгийн том экспод бүртгүүлэх боломж нээгдлээ

Text: Buro.Retelling


Beauty Expo 2022 буюу Олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн 2022 оны гуравдугаар сарын 4 болон 5-ны өдөр Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэнгийн гол зорилго дэлхийн гоо сайхан, эрүүл мэндийн салбарын хамгийн сүүлийн үеийн, шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг дотооддоо нэвтрүүлэх, танилцуулах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжин, тэдгээрийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд хүргэх, сурталчлах, олон улсад таниулах, салбарын компани, байгууллага, хувь хүмүүсийг нэгэн дээвэр дор нэгтгэн харилцаа холбоог сайжруулах, нетворкинг хийх таатай орчинг бүрдүүлэх, гоо сайхны салбарын өнөөгийн хөгжил дэвшлийг нийтэд харуулах, соён гэгээрүүлэхэд орших юм.

Оролцогчдын үйл ажиллагааны чиглэл:

  • Гоо сайхны мэс заслын эмнэлэг
  • Арьс гоо заслын эмнэлэг, клиник
  • Шүдний гоо сайхны эмнэлэг
  • Гоо сайхны салон
  • Гоо сайхны хэрэгсэл, бүтээгдэхүүн
  • Арьс гоо заслын бүтээгдэхүүн
  • Үс арчилгааны бүтээгдэхүүн
  • Гоо сайхны бүтээгдэхүүний төхөөрөмж, туслах эд материал
  • Хумс арчилгаа, салон, төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, түүхий эд материал
  • Эрүүл мэндийн бүтээгдэхүүн
  • Тураах бүтээгдэхүүн, бэлдмэл
  • Фитнесс, иога, бүжиг
  • Гоо сайхны сургалтууд (Нүүр будалт, Арьс арчилгаа)
  • Эрүүл зөв хооллолтын клуб, зөвлөгөө
  • Гоо зүйн бусад сургалтууд

Та үзэсгэлэнд оролцсоноор компанийн үйл ажиллагаагаа танилцуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэг дор олонд таниулах, хамтын ажиллагааг өргөтгөх, гэрээ хэлэлцээр хийх, салбарын хүрээллээ тэлэх, шууд болон шууд бус борлуулалт хийх чухал ач холбогдолтой. Үзэсгэлэнгийн үеэр шилдэг make-up артистыг тодруулах, шилдэг үс засалтболон чадварлаг үсний стилистийг тодруулах зэрэг маш олон сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Гоо сайхны салбарын хамгийн том экспод бүртгүүлэхийг хүсвэл доорх холбоосуудаар мэдээлэл авна уу.

Facebook - Beauty Expo

Instagram - @beauty_expo_mongolia

Утас: 77773010, 89090820

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх