Хайх

Chanel Eyes ба Кристен Стюарт: Сурталчилгааны анхны зургууд

Chanel Eyes ба Кристен Стюарт: Сурталчилгааны анхны зургууд

Урам хугалсангүй

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Саяхан интернет сүлжээнд Chanel 2016 Eyes сурталчилгааны анхны зургууд нийтлэгдлээ. Сурталчилгааны нүүр царайгаар Карл Лагерфельдийн шинэхэн урлагийн тэнгэр Кристен Стюарт тодорчээ

Chanel-ын сурталчилгаанд Кристен Стюарт тоглоно гэх цуурхал аль хоёрдугаар сарын эхэн өдрүүдэд тархаж эхэлсэн. Маркийн төлөөлөгчдийн хэлж буйгаар жүжигчин бүсгүй загварын ордны бүхий л шинж тэмдгийг өөртөө агуулдаг бөгөөд маш их урам хайрладаг, гайхалтай урлагийн тэнгэр гэнэ. Түүнчлэн тэд Стюартыг алдартай төдийгүй эерэг цэнэгээр дүүрэн, дүрэм мөрдөх дургүй, этгээд залуу бүсгүй гэж тодотгожээ. Сурталчилгааны хар цагаан өнгөтэй, Кристений зан чанарыг төгс илэрхийлсэн гайхамшигт зургуудыг загварын ертөнцийн хамгийн алдартай гэрэл зурагчин Марио Тестино авсан байна.

Шинэ Chanel 2016 Eyes цуглуулгад сормуус уртасгагчтай сормуусны будаг, хөмсөг хэлбэржүүлэх набор, мөн шахмал болон крем бүтэцтэй нүдний тень оржээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд ямар ч нүдний гоо үзэсгэлэнг улам тодотгох зориулалттай бүтээгджээ.

Chanel 2016 Eyes цуглуулгын албан ёсны сурталчилгаа бүрэн хэмжээгээрээ гуравдугаар сард нийтлэгдэх болно. Цуглуулга хэзээнээс худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна.

цааш үзэх