Хайх

Гоо сайхны бүтээгдэхүүнийхээ хайрцгийг хайчилдаг уу? Яагаад болохгүй гэдгийг тайлбарлаж байна

Гоо сайхны бүтээгдэхүүнийхээ хайрцгийг хайчилдаг уу? Яагаад болохгүй гэдгийг тайлбарлаж байна

Мэргэжлийн арьсны эмч нар болон үйлдвэрлэгчид анхаарууллаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид хайртай гоо сайхны бүтээгдэхүүнээ дуусах үед үлдэгдлийг нь шавхах зорилгоор заримдаа савлагааг нь хайчлан онгойлгодог муу зуршилтай байдаг. Гэтэл энэ нь хичнээн хортой үйлдэл болохыг гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид болон арьсны эмч нар анхааруулж байна.

Бүтээгдэхүүний савлагааг хайчилснаар бид доторх агууламжийнх нь исэлдлийн үйл явцыг хурдасгаж, энэ нь улмаар бактери, мөөгөнцөр үржихэд хүргэдэг байна. Эргэдэг том таглаа бүхий савлагаатай харьцуулбал шахах зориулалттай савлагаа нь бактерийн халдварт илүү өртөмтгий байдгийг мэргэжилтнүүд онцолсон бөгөөд дуусах үед нь шавхахын оронд зүгээр л хаях хэрэгтэй болохыг анхааруулсан юм. Тэр дундаа зовхины болон уруулын тоснууд нүүрний хамгийн эмзэг хэсгүүдэд түрхэгддэг учир халдвар авах өндөр эрсдэлтэй байдгийг санаарай.

Магадгүй та үүнийг уншаад гоо сайхны бүтээгдэхүүнүүд урт хугацаанд хадгалагдаж, ашиглагдах зориулалттайгаар үйлдвэрлэгдсэн байдаг шүү дээ хэмээн бодох байх. Харин үйлдвэрлэгчдийн тодруулж буйгаар бүтээгдэхүүнийг зааврын дагуу ашиглаагүй тохиолдолд хамгийн найдвартай хадгалалтын систем ч хүртэл алдагддаг гэнэ. Өөрөөр хэлбэл савлагааг хайчилсан мөчөөс эхлэн үйлдвэрлэгчид ямар ч баталгаа өгөх боломжгүй болдог байна.

Ийм байдлаар бүтээгдэхүүнээ шавхаж хэрэглэдэг хүмүүс дунд эмзэг болон батгашилттай, экземтэй арьстай хүмүүс хамгийн өндөр эрсдэлд ордог ба бактери халдсан үлдэгдэл бүтээгдэхүүн арьсыг үрэвсүүлэн гэмтээдэг байна. Тиймээс одооноос эхлэн энэхүү муу зуршлаа зогсоон нэг бол эргэдэг таглаатай бүтээгдэхүүн хэрэглэдэг болох, нэг бол дууссан бүтээгдэхүүнээ тэр даруй хаядаг болохыг уриалж байна.

цааш үзэх