Хайх

Шинэ жилийн нүүр будалт: Твигги

Шинэ жилийн нүүр будалт: Твигги

Твиггигийн алдарт будалтыг илүү баярын уур амьсгалд оруулсан хувилбар

Text: Buro.Mongolia


Зураг:

Баярын уур амьсгалтай эдгээр өдрүүдэд уйтгартай, энгийн нүүр будалт хийхээсээ илүү шинэлэг төрх туршиж үзэхийг бид санал болгож байна. Тухайлбал Tadashi Shoji брэндийн намар-өвөл 2017 загварын шоу дээр үзэгдсэн Твигги стилийн нүүр будалт маш өвөрмөц шийдэл болно. Мэргэжлийн нүүр хувиргагч Пеп Гэйн боловсруулсан энэхүү будалт нь хүн бүрт сайхан зохиж, нүд том харагдуулах давуу талтай.

Уг будалтыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд арьсаа матт бүтэцтэй суурь кремээр бүрхэж, хацрын алим ба шанаа хэсгийг тоорын эсвэл цайвар ягаан өнгийн хацар өнгөлөгчөөр тодотгох хэрэгтэй. Үүний дараагаар дээд зовхины сормуусаа будаж, харин доод зовхиндоо шингэн контур ашиглан урт сормууснууд зураарай. Мөн контураар зурсан сормуус хоорондын хоосон зайг тод өнгийн саагаар дүүргэхийг бид санал болгож байна. Илүү анхаарал татам төрх бүрдүүлэхийн тулд наадаг сормуус ашиглаж болох юм шүү.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх