Хайх

Чиг хандлага: Скин-фастинг буюу косметик бүтээгдэхүүнээс амрах нь

Чиг хандлага: Скин-фастинг буюу косметик бүтээгдэхүүнээс амрах нь

Арьсаа амраацгаая

Text: Buro.Mongolia


Хэсэг хугацаанд косметик бүтээгдэхүүн хэрэглэхгүй, арьсаа амраах үзэгдэл нь сүүлийн үед улам л түгээмэл болж байна. Мэргэжилтнүүд үүнийг скин-фастинг хэмээн intermittent fasting хооллох хэв маягтай адилтган нэрлэсэн бөгөөд арьсыг тодорхой хугацаанд "өлсгөх" нь үнэхээр л ач тустай болохыг онцолжээ. Учир нь арьсандаа косметик бүтээгдэхүүн хэрэглэхгүй хэсэг хугацаа өнгөрөх үед арьс өөрөө бие даан нөхөн төлжих процессыг эхлүүлдэг байна. Нүүр цэвэрлэгч, серум ба тоснуудаас татгалзсанаар та арьсныхаа хамгаалалтын давхаргад өөрийгөө нөхөн сэргээхэд нь туслах юм. Магадгүй та үүний хариуд "гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч мөн арьсыг хамгаалж, нөхөн төлжүүлэхийг амладаг шүү дээ?" хэмээн гайхаж байгаа байх. Энэ нь хэдий үнэн ч арьс арчилгаа ихдэх үед, олон бүтээгдэхүүнүүдийг дээр дээрээс нь давхарлан хэрэглэх үед консервантууд, уусгагчууд ба үнэртүүлэгчүүдийн хэмжээ хэтэрч, арьсны хамгаалалтын давхарга гэмтэх эрсдэлтэй юм. Тиймээс ийм нөхцөлд хэсэг хугацаанд косметик бүтээгдэхүүнээс татгалзах нь арьсны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх алхам болдог байна.

Тэгвэл скин-фастинг хийхийг хүсвэл арьс арчилгаандаа хэрэглэдэг бүх бүтээгдэхүүнээсээ татгалзах ёстой юу? Үгүй. Арьсны онцлог, төрлөөс хамаараад зарим бүтээгдэхүүнүүдийг үргэлжлүүлэн хэрэглэх нь чухал. Жишээ нь хэрвээ та хотод амьдардаг бол, мөн нарны тос ба нүүрний будаг хэрэглэдэг бол арьс тань агаар дахь хорт бодисуудын улмаас бохирдсон байгаа ба будаг, нарны тосыг ч мөн тогтмол арилгаж, цэвэрлэж байх шаардлагатай юм. Ийм учраас энэ нөхцөлд цэвэрлэгч бүтээгдэхүүнээсээ татгалзаж болохгүй гэсэн үг. Ер нь л нарны хэт ягаан туяа аливаа косметик бүтээгдэхүүнээс илүү арьсыг гүн гэмтээх чадвартай тул ямар ч төрлийн арьсанд тогтмол нарны тос хэрэглэж байхыг зөвлөх байна.

Түүнчлэн үрэвссэн, батгашилттай арьсанд хүчил агуулсан гуужуулагч, үрэвслийг хяналтад байлгадаг ретинол зэрэг нь нэн шаардлагатай тул эдгээр бүтээгдэхүүнүүдээс татгалзаж болохгүй. Ингээд ийм маягаар өөрийн арьсны онцлогоос хамааран нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдээ авч үлдэн, бусдаас нь татгалзсанаар скин-фастинг хийх боломжтой билээ.

Скин-фастинг нь косметик бүтээгдэхүүнүүдэд реакц үзүүлдэг эмзэг арьсанд, асуудал багатай залуу арьсанд, мөн арьс арчилгаа нь ихэдсэн, амрах шаардлагатай арьсанд илүү тохиромжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх