Хайх

Есдүгээр сарын 1-нд зориулсан үс засалтууд: Сүлжсэн үс, хавчаар ба тууз

Есдүгээр сарын 1-нд зориулсан үс засалтууд: Сүлжсэн үс, хавчаар ба тууз

Загварын шоунууд дээрх чиг хандлагын дагуу

Text: Buro.Mongolia


Үсний хавчаар

Хавчаар бол ямар ч урттай, ямар ч бүтэцтэй үсэнд тохирдог шилдэг аксесуар юм. Тэгээд ч үсний хавчаарыг бүхий л хувцаслалттай зохицуулж болдог. Бага болон дунд ангийн охидод Fendi-гийн загварын шоу дээр үзэгдсэн хавчаар зохимжтой бол, ахлах ангийн охидод N.21 брэндийн санал болгосон хавчаар илүү гоёмсог харагдах болно. Энэ улиралд уулын болор чулуугаар чимэглэгдсэн, цэцгэн хэлбэртэй, эсвэл минимал төмөр хавчаарнууд тренд болж байна.



Сүлжсэн үс

Есдүгээр сарын 1-нд тохирох сонгодог үс засалт бол мэдээж хэрэг сүлжсэн үс юм. Хоёр хувааж сүлжсэн энгийн засалтын оронд энэ жил Lauren Conrad-ын загварын шоу дээр үзэгдсэн толгой тойруулан сүлжсэн романтик засалт, эсвэл Emilia Wickstead брэндийн сонгосон франц маягийн засалтыг туршаад үзээрэй. Ийм төрлийн үс засалтууд нь бүх насны охидод сайхан зохино. Эдгээр хоёр засалтыг хийхдээ үсээ урьдчилан буржийлгавал илүү загварлаг үр дүнд хүрнэ шүү.



Эрвээхий зангилаа

Бас нэгэн бүх цаг үеийн сонгодог шийдлүүдийн нэг бол эрвээхий зангилаатай засалт юм. Энэ жил моделиудын үсийг эрвээхий зангилаагаар чимсэн дизайнерууд маш олон байсан. Тухайлбал Tory Burch брэндийн үсчид загвар өмсөгчдийн үсийг толгойн доод хэсэгт боож, хамба хилэн материалтай хар эрвээхий зангилаагаар чимсэн нь үнэхээр дэгжин харагдаж байсан. Түүнчлэн Carmen Marc Valvo брэндийн үсчид илүү энгийн арга танилцуулж, урд хэсгийн чёлкийг эрвээхий зангилаатай хавчаараар тогтоосон байлаа.



Тууз

Ямар ч үс засалтыг хормын зуур илүү эмэгтэйлэг болгодог аксесуар бол тууз юм. Стилистүүд энэ жилийн загварын шоунууд дээр загвар өмсөгчдийн үсийг боож эсвэл сүлжиж, туузаар тогтоосон байв.



Толгойн хүрээ

Үсээ энгийн маягаар овоолон боож, эсвэл задгай тавихыг хүсэж байгаа бол төрхөө гоёлын хүрээгээр чимж болох юм. Хүрээний загвар гоёмсог байх тусам таны төрх илүү чамин харагдах болно. Заавал том хэмжээтэй гэлгүй, уулын болор чулуу эсвэл шүрээр чимэглэгдсэн нарийн хүрээ сонгоорой.

цааш үзэх