Хайх

Францад таван зуун жилийн настай Альбрехт Дюрерийн сийлбэр олджээ

Францад таван зуун жилийн настай Альбрехт Дюрерийн сийлбэр олджээ

Сахиусан тэнгэрт өргөмжөгдсөн Мария

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр олон музейгээс урлагийн бүтээлүүд янз бүрийн шалтгаанаар алга болсон билээ. Тэгвэл тэдний зарим нь одоо үед эргэн олдож байна

Дайны үеэр алга болсон урлагийн бүтээлүүдийн дунд Альбрехт Дюрерийн "Сахиусан тэнгэрт өргөмжлөгдсөн Мария" хэмээх 1520 оны үед бүтээсэн зэсэн сийлбэр багтаж байсан юм. Тэгвэл Guardian сонины мэдээллэж буйгаар бол энэхүү бүтээл санамсаргүй байдлаар Францад олджээ. Тодруулбал, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн цуглуулагч хуучин эд зүйлс худалдаалдаг зах дээрээс энэхүү сэргэн мандалтын үеийн бүтээлийг хэдхэн еврогоор худалдаж авсан байна. Тэрээр уг сийлбэрийн ард талд Германы Штутгарт мужийн уран зургийн үзэсгэлэнгийн гол тамга байхыг олж хараад тус музейд хандивласан байна.

Үзэсгэлэнгийн мэргэжилтэн Анетте Франкенбергерын хэлж буйгаар бол тус сийлбэр олон арван жилийн турш цаасанд боодолтой байсан учраас маш сайн хадгалагдсан гэнэ.

цааш үзэх