Хайх

Шинэ Суперменийг бисексуал болгон дүрсэлжээ. Яагаад?

Шинэ Суперменийг бисексуал болгон дүрсэлжээ. Яагаад?

Хүн бүр өөрийгөө баатрын дүрээр төсөөлөх эрхтэй

Text: Buro.Mongolia


Сүпермений тухай анхны комик 80 жилийн өмнө гарснаас одоог хүртэл маш олон үйл явдал болж өнгөрчээ. Тухайлбал, тэрээр нэг бус удаа дэлхийг аварч, үхлээс амилж, боксчин Мухаммед Алитай нэг баг болон харийнхантай тэмцэж, тэр ч бүү хэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тулж байсан. Тэгвэл энэ удаад зохиогчид "Superman: Son of Kal-El" нэртэй шинэхэн комик дээрх шинэ Сүперменийг (Кларк Кент болон Лэйны хүүхэд) бисексуал чиг баримжаатайгаар дүрслэн харуулахаар болжээ.

Тодруулбал, Супермен Жей Накамура гэх эрэгтэй сурвалжлагчтай хайр сэтгэлийн холбоотой болдог байна. Тэдний амьдралын талаар нарийн деталиуд одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ арваннэгдүгээр сард ил болох гэнэ.

Тус комикийн зохиолч Том Тейлор шинэ Сүперменийг ийнхүү дүрслэх болсон нь баатрын болон комиксийн шүтэн бишрэгчдийн баримталдаг эрх тэгш байх зарчимтай холбоотой гэнэ. “Сүпермен үргэлж гэрэлт ирээдүй, үнэнч, шударга байдлын төлөө тэмцсээр, үүний бэлгэ тэмдэг болсоор ирсэн. Тэгвэл өнөөдөр түүний бэлгэ тэмдэг өргөжиж, илүү олон зүйлийг илэрхийлдэг боллоо. Түүнчлэн энэхүү зохиолыг уншсанаар зарим хүмүүс өөрсдийгөө хүчит баатрын дүрээр одоо л нэг юм харах боломжтой боллоо” хэмээн Тейлор онцолжээ.

Шинэ Суперменийг бисексуал болгон дүрсэлжээ. Яагаад? (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх