Хайх

Hello Kitty-гийн 45 насны ойд зориулсан үзэсгэлэн нээгдэнэ

Hello Kitty-гийн 45 насны ойд зориулсан үзэсгэлэн нээгдэнэ

Дэлхийн хамгийн алдартай медиа бүтээгдэхүүн

Text: Buro.Mongolia


Японы алдарт Sanrio медиа компанийн хамгийн нэртэй бүтээлүүдийн нэг болох Hello Kitty муужгай 45 нас хүрлээ. Уг ойн баярт зориулан Sanrio компани дэлхийн алдартай 100 гаруй уран бүтээлчидтэй хамтран Hello Kitty-гээс сэдэвлэсэн уран бүтээлийн үзэсгэлэн нээхээр боллоо. Окуда Сан Мигель, Андре Брендо, Казуки Такамацу зэрэг орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг артистуудтай хамтрах уг үзэсгэлэн АНУ-ын Лос-Анжелес хотын Corey Helford Gallery-д зургаадугаар сарын 29-нөөс эхлэн дэлгэгдэхээр болжээ.

1974 онд Япон дизайнер Юко Шимизугийн бүтээж байсан Hello Kitty муужгайг Японы поп соёлыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлсэн хэмээн ихэд хүндэтгэдэг ба түүнээс сэдэвлэсэн бүтээлүүд одоо ч эрэлт ихтэй байдаг билээ. Сонирхуулж хэлэхэд Hello Kitty 2019 онд хамгийн өндөр борлуулалттай медиа бүтээгдэхүүний жагсаалтад хоёрдугаарт жагссан ба нийт 80 тэрбум ам.доллараар үнэлэгддэг байна. Түүний араас "Winnie the Pooh", "Mickey Mouse", "Star Wars" зэрэг алдартай бүтээгдэхүүнүүд жагсдаг ажээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх