Хайх

Монгол жүжигчин хүү Nickelodeon сувгийн цувралд гол дүр бүтээлээ

Монгол жүжигчин хүү Nickelodeon сувгийн цувралд гол дүр бүтээлээ

Text: Buro.Mongolia


С.Чингүүн хэмээх 13 настай Монгол хүү Америкийн Nickelodeon хүүхдийн сувгийн "All That" инээдмийн цувралд гол дүр бүтээжээ. Бяцхан жүжигчин С.Чингүүн 12-15 насны 20 мянга гаруй хүүхдээс шалгарч, цувралын гол дүрээр сонгогдсон байна. 1994 онд анх дэлгэцнээ гарч байсан "All That" цуврал нь Nickelodeon сувгийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд 25 жилийн дараа шинэчлэгдэн хийгдэж байгаа нь энэ юм.

Жүжигчин С.Чингүүн АНУ-ын Чикаго хотод өссөн ба есөн настайгаасаа жүжиглэж эхэлжээ. Багаасаа л бусдыг хөгжөөх дуртай байсан тэрээр сонирхолдоо хөтлөгдөн Чикаго хотын The Second City хэмээх жүжгийн дугуйланд хамрагдан жүжигчний гараагаа эхлүүлсэн ба одоогоор Чикаго хотын Залуучуудын Чуулга болон Laugh Out Loud театрт харьяалагддаг байна.

Өсвөр насны найзуудын адал явдал, хөгжөөнтэй түүхийг өгүүлэх "All That" цуврал зургаадугаар сарын 15-аас дэлгэцнээ гарахаар болжээ.

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх