Хайх

Tyler, The Creator Хэллоуины баярт зориулсан өмсгөл худалдаанд гаргалаа

Tyler, The Creator Хэллоуины баярт зориулсан өмсгөл худалдаанд гаргалаа

Хослол ба хиймэл үс

Text: Buro.Mongolia


Рэппер Tyler, the Creator Хэллоуины баярыг тохиолдуулан "IGOR" цомгоос сэдэвлэсэн өмсгөл худалдаанд гаргалаа. Тэрээр "IGOR" цомогт зориулан тод өнгийн хослол болон нарны шилнээс бүрдэх этгээд төрх бий болгосон бөгөөд тоглолт, видео клип зэрэг бүхий л арга хэмжээнд оролцохдоо "IGOR"-ийн дүрээ гаргаж байсан билээ. Түүний үүсгэн байгуулсан Golf Wang брэндээс гаргаж буй уг Хэллоуины өмсгөл нь неон ногоон, усан цэнхэр, улаан ба ягаан өнгийн сонголттой ба нэмэлт аксесуар болох хиймэл үс болон энгэрийн тэмдэг нь хамт худалдаалагдаж байна. Өмсгөлийг брэндийн вебсайт дээрээс 200 ам.долларын үнээр худалдан авах боломжтой.

цааш үзэх