Хайх

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA

Шинэ жилийн үдэшлэгтээ зориулан ээмэг, зүүлт зэрэг чимэглэл хайж байгаа бол анхаарлаа хандуулаарай

Text: Ц.Намуун


Монголын загварын ертөнцөд өрнөж буй шинэ үйл явдал бүрийг уншигчиддаа цаг алдалгүй хүргэхийг зорьдог BURO.-гийн анхаарлыг энэ удаад KAPRIZA (@kapriza_handicraft) хэмээх аксесуарын брэнд татлаа. Муу бүхнээс хамгаалагч нүдийг дүрсэлсэн ээмэг, аз авчрагч соно мэт харагдах энгэрийн тэмдэг, гоёмсог хатгамалтай атлас цүнх гээд хараа булаам гоёл чимэглэлүүдийг гараар урладаг КAPRIZA брэндийг интьерер дизайнер мэргэжилтэй Г.Дөлгөөн 2017 онд үүсгэн байгуулжээ.

Дизайнер Г.Дөлгөөн аксесуаруудынхаа дизайныг гаргахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох бүхий л зүйлийг өөрийн гараар хийдэг тул түүний загварууд ахин давтагдашгүй, онцгой болдог байна. Түүнчлэн KAPRIZA-гийн эдлэлүүдийг олон янзаар загварчлан зүүх боломжтой байдаг нь бидэнд хамгийн ихээр таалагдлаа. Тухайлбал гялалзсан хатгамал бүхий богц хэлбэртэй гар цүнхийг шинэ жилийн үдэшлэгээс гадна хөгжмийн наадамд, мөн аялалд ч хүртэл загварчлан зүүх боломжтой бол энгэрийн тэмдгийг кет, цүнх зэргээ чимэглэх байдлаар ашиглах боломжтой билээ.

"Орчин үед хүмүүсийн хэрэглээ улам минимал хэв маягтай болж байгаа ч баяр ёслол, үдэшлэг, онцгой баярт мөчүүдэд бид бусдаас ялгарах өөрийн гэсэн дүр төрх, стилийг бүрдүүлэхийг хүсдэг шүү дээ. KAPRIZA-ийн аксесуарууд гял цал байдаг нь ч үүнтэй холбоотой ба зүүж байгаа хүнийхээ гоо үзэсгэлэнг улам тодотгож, дахин давтагдашгүй дүр төрхийг бий болгоход чиглэсэн байдаг. Тиймээс загвар бүрээс цөөн тоогоор гаргаж, ямар нэгэн хэв маягт баригдахгүйгээр улирал бүр шинэ загварууд гаргаж байхыг зорьдог" хэмээн Дөлгөөн брэндийнхээ тухай ярьсан юм.

Тэгвэл бид KAPRIZA чимэглэлүүдтэй танилцан шинэ жилийн үдэшлэгт хэрхэн загварчилж болох тухай зөвлөгөөг бэлтгэлээ.

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 1)

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 2)

Хэтрүүлэгтэй загварын даашинз аль эсвэл том аксесуар зэргээр гоёх нь хэт хичээсэн харагддаг гэх ойлголт аль хэдийн хуучирч, эсрэгээрээ тухайн хүний загварын мэдрэмжийг илэрхийлэх болжээ. Тэр дундаа өргөн мөртэй, цацагтай даашинз, том чимэглэлтэй аксесуар зэрэг нь шинэ жилийн онцлох трендээр нэрлэгдсээр байна.

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 3)

Retrofête | Цацган мөртэй даашинз

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 4)

Kapriza | Cascadia загварын ээмэг

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 5)

Jimmy Choo | Шигтгээн чимэглэлтэй өсгий

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 6)

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 7)

Удахгүй болох хүлээн авалт, үдэшлэгтээ зориулан хамгийн өвөрмөц аксесуарыг хайж байвал KAPRIZA брэндийн санал болгож буй богцон хэлбэрийн гар цүнхийг сонирхоод үзээрэй. Гоёмсог хатгамал бүхий уг гар цүнх нь хувцаслалтыг тань илүү баялаг, сонирхолтой болгохоос гадна дараа нь өдөр тутам, болзоо гээд ямар ч үед загварчлан өмсөх боломжтой.

KAPRIZA брэнд мөн шинэ улиралд зориулан гинжин оосортой, хатгамалтай гар цүнхийг урласан байгаа.

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 8)

Sies Marjan | Хамбан хослол

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 9)

Sies Marjan | Хамбан хослол

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 10)

Kapriza | Хатгамалтай гар цүнх

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 11)

Aquazzura | Өндөр өсгийт 

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 12)
Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 13)
Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 14)
Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 15)

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 16)

Шинэ жилийн үдэшлэгт орохдоо яагаад хөлөөсөө толгой хүртэл гялалзаж болохгүй гэж? Ингэхдээ 1970-аад оны глэм уур амьсгал мэдрэгдэх шигтгээн чимэглэлтэй торгон даашинз, tuxedo-даашинз, өргөн мөртэй хамба хилэн даашинз зэрэг загваруудаас сонголтоо хийгээрэй. Мэдээж дээрх загваруудтай гайхалтай зохицох аксесуарыг KAPRIZA-гаас олох боломжтой.

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 17)

Kapriza | Хатгамалтай гар цүнх

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 18)

Manolo Blahnik | Шигтгээн чимэглэлтэй туфли

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 19)

De La Vali | Гялалзсан даашинз

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 20)

Jennifer Behr | Гоёлын обруч

Гоёл чимэглэлээ Монголоос: Гоёмсог эдлэлүүдийг гараар урладаг КAPRIZA (фото 21)

Rosantica | Гар цүнх

цааш үзэх