Хайх

Бюро 24/7 тойм: T by Alexander Wang, resort 2017

Бюро 24/7 тойм: T by Alexander Wang, resort 2017

Саармаг өнгийн өдөр тутмын хувцаснууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинэ цуглуулга өмнөх улирлуудтай харьцуулбал илүү тайван болжээ

Alexander Wang-ийн илүү боломжийн үнэтэй, залуу хэв маягтай T by Alexander Wang салбар брэндийг хэрэглэгчид ихэвчлэн дутуу үнэлдэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэхүү брэнд нь бидэнд гудамжны аястай маш cool загварууд санал болгодог юм. 2017 оны аяллын цуглуулгадаа дизайнер Александр Ванг бага зэрэг дотуур хувцасны элементүүд нэмж, ерөнхийдөө саармаг өнгийн, өдөр тутмын, энгийн загварууд орууллаа. Нарийн мөртэй slip даашинзууд, сүлжмэл майк, oversize бомбер хүрэм зэрэг нь Вангийн нэрийн хуудас болсон гранж ба гудамжны холимог стилийг төгс илэрхийлжээ.

Дээр дурдсан уламжлал болсон загваруудаас гадна энэ удаагийн цуглуулгад мөн цөөн хэдэн гэнэтийн шийдлүүд орсон харагдлаа. Тухайлбал T by Alexander Wang-ийн ертөнцөд урьд өмнө үзэгдэж байгаагүй костюм хослол шинэ улиралд хоёр өнгийн сонголттойгоор гарсан байна. Сул эсгүүртэй хар ба цагаан өнгийн смокинг хослол бэлхүүс хэсгээрээ нарийн уяатай байсан нь шинэлэг болсон байлаа. Үүний хажуугаар дизайнер мөн бэлхүүсээр ороогддог цамц маягийн даашинз болон том хэмжээстэй ногоон туник цамц гэх брэндийн стилиэс гажуудсан, өвөрмөц дизайнууд бүтээсэн байв.

Шинэ цуглуулгыг сайтар ажиглахад Ванг энэ удаад өөрийн сахилгагүй уран сэтгэмжээ тайвшруулж, минимал аргачлалыг баримталсан байлаа. Энэ нь гэхдээ муу зүйл биш юм. Ингэснээр дизайнер хэрэглэгчдийнхээ хүрээг тэлж, T by Alexander Wang салбар брэндээ илүү хараат бус зам руу чиглүүлж өглөө.

цааш үзэх